Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Киевт Финланд, Швед, Дани, Норвегийн сэтгүүлчидтэй хамтарсан томоохон ярилцлага хийх үеэрээ “Худалч, террорист Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй” гэж хэлсэн байна.
Норвегийн сэтгүүлч Путинтэй хэлэлцээ хийх талаар ямар байр суурьтай байгаа талаар асуусан. “Бидний хувьд тэр бол террорист гэж Путиныг хэлсэн байна.
Хариуд нь Зеленский ерөнхийлөгч болмогцоо яриа хэлэлцээ хийж, Орос, Украины дайныг шийдвэрлэх "практик шийдэл" олохыг хичээсэн гэж хэлэв. “Би тэднээс (олон улсын) дэг журмыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийг хүндэтгэхийг хүссэн. Тэднийг манай нутгийг орхихыг би хүссэн. Би үүнийг зөвхөн дипломат аргаар шийдэхийг хүссэн” гэж Зеленский хэлэв. “Гэвч ч бараг хоёр жилийн турш Минскийн хэлэлцээг дахин эхлүүлэх гэсэн бүх хүчин чармайлт, уриалга, оролдлого, олон зуун уулзалт ямар ч үр дүнд хүрээгүй. Учир нь "Орос юу ч шийдэхийг хүсээгүй" гэж тэр нэмж хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ