"Макбет дуурийг эхний өдрөө амжилттай тоглолоо

Хуучирсан мэдээ: 2023.04.30-нд нийтлэгдсэн

"Макбет дуурийг эхний өдрөө амжилттай тоглолоо

"Макбет дуурийг эхний өдрөө амжилттай тоглолоо
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өчигдөр /2023.04.29/ Ж.Вердийн "Макбет" дуурийг тайзнаа Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар эхний өдрөө амжилттай тоглолоо. Уг эмгэнэлт дуурийг Итали улсын удирдаач Стефано Торболи Монголд анх удаа ирж, удирдан тоглуулжээ.
ДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс өмнө нь энэ дуурийн талаар ярихдаа "Театрын уран бүтээлчид маань нэгэн сайхан дуурийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлээ базааж байна. Цаг үе их өөрчлөгдөж байна. Ялангуяа дэлхийтэй хөгжмөөр ярьдаг театрынхаа урын сандаа шилдэг бүтээлүүдийг оруулах хүсэл сонирхол, эрмэлзэлтэй байдаг. Аливаа шинэ уран бүтээлийг хийхдээ тухайн орны эх хэлээр нь дуулж, байгаа театр хаана ч байхгүй.
Өнөөдөр Ази тивдээ ДБЭТ шиг оркестр, найрал дуучид, гоцлол дуучид, балетын бүжигчид нь өнөөдөр нэг дор цогцоороо уран бүтээл хийж буй театр байхгүй.
Бид 60 жилийн хугацаанд урлагийн үнэ цэнийг л бий болгох гэж хичээж явна. Бид өнөөдөр үнэ цэнэ бүтээмээр байна. Тиймээс уран бүтээлчдийн өмнө маш том сорилт тулгарч байна. Залуу уран бүтээлчдэдээ маш их итгэж байна. Өнөөдрийн шинэ уран бүтээл болох "Макбет" дуурь бол маш хүнд дуурь. Бид энэ сорилтыг даван  туулж чадна. Та бүхэндээ маш их баярлалаа" гэдгийг хэлж байв.
Ерөнхий найруулагч С.Баттулга:
-Театр маань өнөөдөр 60 насны ойтой золгож байна. Энэ ойн хүрээнд Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн "Макбет" дуурийг үзэгчдэдээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ дуурийг хөгжмийн зохиолч Ж.Верди 1847 онд тавьсан түүхтэй. Үүний дараагаар зарим нэг шүүмжид өртөж, хэтэрхий хүнд зохиол байна гэсний дараа 1865 онд дахин засвар хийж, Парист нээлтээ хийсэн байдаг.
Өнөө цагт Монголын театрт нээлтээ хийх гэж буй "Макбет" дуурьд чадварлаг уран бүтээлчид тоглож, амилуулна.
Монгол хүний сэтгэхүй, монгол хүний мэдрэмжээр агуу Ж.Вердийн дуурь хэрхэн эгшиглэх вэ. Хөгжим бол дэлхий нийтийн хэл байдаг. Үүнийг монгол уран бүтээлчид яаж дэлхийтэй холбох вэ гэдгээрээ онцлог. Мөн энэ дуурийн 1847 болон 1865 оны хувилбарыг нэгтгэж байгаагаараа өвөрмөц" гэдгийг онцолж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж