Тавдугаар сарын эхээр бороо, нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2023.04.30-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын эхээр бороо, нойтон цас орно

Тавдугаар сарын эхээр бороо, нойтон цас орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

2023 оны тавдугаар сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд  баруун аймгуудын нутгийн  зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи тавдугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 2-4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. Харин тавдугаар сарын 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3,4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж