Мод бэлтгэх, тээвэрлэхэд хатуу хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Мод бэлтгэх, тээвэрлэхэд хатуу хяналт тавина

Улсын мөрдөн байцаах газрын "Байгаль хамгаалах журмын гэмт хэргийн хэлтэс"-ээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран "Байгаль орчин, ойг зохистой ашиглах, хууль бусаар мод тээвэрлэх" асуудлын эсрэг сургалт явуулсан байна. Сургалтад холбогдох байгууллагуудын прокурор мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөн байцаагчид   оролцжээ. Энэ үеэр мод тээвэрлэх автомашины даацаар ачилт хийж, автомашин бүрт гарал үүслийн гэрчилгээ олгохоор болжээ. Түүнчлэн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав хоног тутам гаргаж байх, БОАЖ-ын сайдын тушаалаар батлагдсан "Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам"-ыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг ярилцсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж