Олон улсын жүдо бөхийн холбооноос олимп шүүж буй 29 шүүгчийн эрэмбэлэхэд Монголын жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 онд /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарласан. Үүнд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч болсон байдаг.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байв.
Тэрбээр "Токио-2020" олимпийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Токио-2020″ наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би энийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан. Бараг амьсгалж байна уу даа гэмээр тайван байлаа" гэдгийг хэлж байсан юм.
mongol 2023-04-30 203.23.199.221
chi mongoliin altan oxishuu. zugeer domog . bux delxii amisgaa darna chamaig xarj baina. ene busguid gabiatiin egeerei . mongol baxarxal jinexene domogshuu
Зочин 2023-04-30 202.55.188.117
сайхаан сайхан
Зочин 2023-04-30 103.10.21.23
Мундаг. бүсгүй. Баяр хүргэе улам их амжилт гаргаарай!!!!!!
zochin 2023-04-30 96.23.244.201
bayar hurgeye
Зочин 2023-04-30 64.119.24.196
bayr hurgey
Зочин 2023-04-30 172.56.3.18
гадны олон оронруу шүүгч хийх нэрээр Монголоос виз аваад очиж байсан Б.0ргилмаа одоо Америкт хараар ажиллаж байна шдээ, шившиг гэж
Зочин 2023-04-30 192.82.70.150
Хийж байгаа зүйлээ Дэлхийн түвшинд чадварлаг итгэлтэй хийнэ гэдэг бахархал…
Зочин 2023-04-30 182.160.103.147
Баяр хүргэе мундаг эмэгтэй дээ улам их амжилт
Монгол улсын иргэн таньд баярлалаа 2023-04-30 66.181.184.39
Баяр хүргэе эзэмшсэн мэргэжилээ дэлхийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүргэж аав ээжийнхээ ачийг хариулж төрөлх ард түмэндээ үлгэрлэж яваа эмэгтэй таньд баярлалаа
хүннү 2023-04-30 202.55.188.99
Яамар сайхан юм вэ? Ёстой мундаг бүсгүй байна. Бидний бахархал шүү дээ. Ард түмэн ийм л хэдхэн хүмүүсээрээ омогших юм даа. Эрүүл энхийг хүсэе. Гавьяатыг нь өг.
Зочин 2023-04-30 202.9.40.53
Дэлхийд адлаарах үнэлэшдсэн манай тамирчид, ,шүүгчид сайхан харагдах юм даа.Ийм хүмүүс олон байвал улс хөгжинэ шүү
Зочин 2023-04-30 66.181.187.231
Алив спортод өөрийн улсын нэр хүндтэй, сайн шүүгчтэй байх нь том давуу тал болдог, харамсалтай нь манай бөхчингүүд нь муу болохоор урамгүй, холбоо нь хаант засаглалтай, хоцрогдсон иван менежменттэй, бүтэхгүй ээ
Зочин 2023-04-30 192.82.74.174
Яагаад ийм чадалтай шүүгчээ Парисын их дуулгат хүртэл явуулаагүй юм бэ. Спорт хүртэл лоббитой байхаар хөгжих үү. чадалтай шударга хүмүүсээ дэмжих хэрэгтэй ш дээ. Цүнх баригч зальтай аргатай нь хождог байдлыг халах хэрэгтэй ш дээ. Олгох ёстой шагнал урамшуулал хүртэл өгөх хэрэгтэй баймаар юм.
Я 2023-04-30 202.126.88.152
,гавьяа шагналыг нь өгөөчээ
Бүжээ 2023-04-30 139.5.218.30
Монголын нүүр царай болсон Мундаг бүсгүйд амжилт хүсье
Зочин 2023-04-30 202.9.41.8
Мундан шүүгч гэдгийг дэлхий мэддэг болсон. Шүүгчдээ болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх сайн сайхныг хүсье. Ажилд нь улам их амжилт хүсье
Сайхан эмэгтэй шүү 2023-04-30 64.119.25.49
Баяр хүргэе
Зочин 2023-04-30 192.82.88.118
энхцэцэгийн мундаг нь маш шударга шүүдэгт нь л байгаа шүү,ер нь шүүгчид энэ олимпын үеэр японы талд илт шүүгээд байсан даа???
Зочин 2023-04-30 103.254.123.102
баяр хүрэгье..
Зочин 2023-04-30 66.181.191.34
Эр хүн хө,,,гэхээр болохгүй,,, эм хүн хө гэхээр бас болохгүйнээ,,,мундаг юмаа,,,сайхаан сайхан,,,
Зочин 2023-04-30 122.201.25.152
Ямар сайхан мундаг бүсгүй вэ. Баяр хүргэж амжилт хүсье
Зочин 2023-04-30 103.212.118.236
баяр хүргэё үнэхээр сайхан байна
иргэн 2023-04-30 192.82.74.240
мундаг Бүсгүй,,,,,,,,,,,,Амжилт хүсье,,