Тойм: Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал 10 жилийн дараа болов

Тойм: Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал 10 жилийн дараа болов

Тойм: Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал 10 жилийн дараа болов

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр /2023.04.23/ Монгол Улсад хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.  Тэрбээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан.

1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

МАН: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ СУДАЛГААГ ЯАРАВЧЛАХЫГ ҮҮРЭГДЭВ

УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гаригийн /2023.04.24/ хуралдаанаараа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага үүссэн гэж үзжээ.  Энэ асуудлаар Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мөн танилцуулга хийсэн юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар төрийн албаныхны цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч ялгавартай нэмсэн. Үүнээс болж зөрүү их үүссэн. Тэр дундаа улс төрийн бага тушаалын албан хаагч, төрийн нийтлэг үйлчилгээний алба, соёлын салбарынхны цалин бусад төрийн албан хаагч нарын цалингаас их доогуур байгааг анхаарч, зөрүүг багасгах. Хоёрдугаарт, инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх шаардлага үүсч байгаа. Гуравдугаарт, салбар хооронд цалингийн зөрүү их байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг Засгийн газар судалж, оруулж ирэх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж буй юм билээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай судалж, бүлэгт танилцуулахыг чиглэл болгосон.

Дөрөвдүгээрт, Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхэд хөрөнгийн эх үүсвэр ямар байна вэ, хэзээнээс нэмэх боломжтой вэ гэдгийг судалж, УИХ-д оруулж ирнэ” гэлээ.

ТӨРИЙН ОРДНЫ ХАШАА ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Төрийн ордны хашааг сэргээн засварлаж, түр хашааг нь буулгасан. Үүнтэй холбогдуулан иргэд янз бүрийн байр суурь илэрхийлж, шинэ хашаа ч багагүй шүүмжлэлд өртөв. Тэгвэл Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас Төрийн ордны хашааны асуудлаар тодруулсан юм.

Тэрбээр “Олон жил болоод гундаад тэгж харагдаж магадгүй. Ордны дотор, гадна тал нь ногоон чулуу, хойд цэцэрлэгт хүрээлэн ногоон эмульс. Зүүн талын хашаа маань хаврын жагсаалаар эвдрэл гэмтэл болсон учир засвар үйлчилгээ хийсэн. Үндсэн чулуун хийцээрээ явна. Энэ ажил хүйтэн сэрүүний ажил эхэлсэн учир хугацаа хойшоо, урагшаа болсон.

Мөн Польшийн Ерөнхийлөгчийн айчлалтай холбогдуулан шагри цацаад түр ногооноор будсан. Хийц нь хуучин хийцээрээ явж байгаа.

Чулуун нь бас ногооноороо хийгдэнэ. Хүмүүсийн ярьж байгаа нүх нь хуучин дээрээ ч байсан. Удахгүй бүх юм хийгдэнэ. Хашаан дээр хийц, бүтцийг нь өөрчлөөд өндөр нам болгосон юм байхгүй. Хүмүүсийн ярьж буй урд талын баганатай хэсэг хуучин байсан. Хөрсний ус ихтэй учир тулгуур болгон хуучин ханаар нь барьсан. Өнгийг нь сэргээсэн. Хуучнаараа хийгдэнэ. Хугацаа нь айчлалын  долоо хоногт багтаана. Төсвийг нь би мэдэхгүй байна. Би өөрөө барилга байгууламж, хашаагаа мэднэ.

Хашааны цонх нэмэх, хасах юм байхгүй. Өмнө нь гэрэл байсан. Үндсэн ногоон өнгө нь гандсан байсан. Өнөөдрийн ногоон өнгө нь шинэ учир хүмүүст туссан байх. Бид бүх юмаа зураг номын дагуу л хийнэ” гэв.

"ДЕФОЛЬТ ЗАРЛАХ ЭРСДЭЛЭЭС БҮРЭН АНГИЖИРЛАА"

Засгийн газрын ээлжит /2023.04.26/ хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн. Тэрбээр “Засгийн газар нь 2018-2020, 2021-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулаад энэ хүрээндээ гадаад өрийн менежемэнтийг хийгээд явж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч байна.

Тухайлбал, УИХ-д Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн ангижирлаа. Мөн 487 сая ам.долларыг богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан байсан бондын өрийг энэ хэрээр амжилттай бууруулж чадлаа.

Гадаад өрийн нөхцөл байдал Covid-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас  болж, хүнд туссан, сорилтын жил боллоо. Өнгөрсөн доло хоногт ОУВС -гийн хуралд оролцож байхад дэлхийн 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж ОУВС -гийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орж ажиллаж байна. Манай улс өнгөрсөн оны III улиралд 73 дахь улс болж, ОУВС-гийн  хөтөлбөрт орох нөхцөл бүрдээд байсан ч Засгийн газрын  шийдвэртэй алхмын үр дүнд бие дааж, хүндрэлээ даван туулах, эдийн засгаа тогтворжуулах, дунд хугацааны өсөлтөө хангах боломжийг өөрсдөө бүрдүүлж чадлаа.

Хоёр дахь асуудал нь, Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны намар төлөгдөх ёстой Самурай, бонд болон Евро бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийх талаарх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулсан" гэв.

ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖИВ

Засгийн газрын /2023.04.26/ хуралдаанаар бас нэг анхаарал татсан асуудал бол Элчин сайдуудын томилгоо байв. Тодруулбал, Монгол Улсаас Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг, Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайдаар Б. Баярсайханыг,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Энхбатыг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг дэмжсэн байна. Мөн БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Ш.Оргилыг томилохыг дэмжсэн байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

  • Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням,
  • Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболд,
  • Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал,
  • Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг нарыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ.  Бүрэн эрхийн хугацаа нь дууссан үндэслэлээр эгүүлэн татаж буй аж.

"БГД-ЫН МАН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУЙВАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА"

Ардчилсан намаас Пүрэв гаригт Улс төрийн намын тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн.


Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.БОЛДБААТАР:

-Нээлттэй микрофон арга хэмжээг зохион байгууллаа. Нийтдээ 324 иргэн үзэл бодлоо илэрхийлж, шүүхийн тогтолцоо, авлигал, нийгмийн тэгш бус байдлын талаар ярьсан. Залуучуудын байгууллага үүнийг эхлүүлж, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэхэд залуус түүчээлэх ёстой. Тэр дундаа 1989,1990 онд залуучууд ардчилал эрх чөлөөг авчирсан учраас өнөөдөр залуус эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Нээлттэй микрофон арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ил захидал илгээсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, АН-ын бүлэгт шаардлага илэрхийлсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас олон удаа дуудсан. Ер нь үзэл бодлоо илэрхийлдэг залуусыг айлган сүрдүүлэх, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар шийтгэл онооно гэх байдлаар хандаж айна. Бид эрх чөлөөгөө хамгаалж дугарах нь бидний үүрэг. Тиймээс намын асуудал жигдэрсэн учраас намын залуустайгаа нэгдээд 21 аймаг есөн дүүрэгт нээлттэй микрофон арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдөр Баянгол дүүргийн АН, тус дүүрэгт үүсээд буй асуудлаар шүүмжлэл хэлэх, мөн АН-ын ИТХ-ын төлөөлөгчид иргэдэд мэдээлэл өгөх байдлаар 12.00 цагаас эхэлнэ. Сонгуулийн хороо, сонгуулийг зохион байгуулах явцыг нягтлахгүй бол Баянгол дүүргийн нөхөн сонгуульд хууль бус сонгуулийн хороо буюу 2020 оны наймдугаар сард байгуулагдсан сонгуулийн хороо үйл ажиллагаа нь явагдах гэж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн нөхөн сонгууль зургадугаар сард болно. Нөхөн сонгууль тус дүүргийн 11 дүгээр хороонд болно.

Эргэн сануулахад, Баянголд дүүргийн АН-ын ИТХ-ын төлөөлөгч харамсалтайгаар нас барсан. Иймд нөхөн сонгууль зарлагдсан. Энэ сонгуулийн процесс анхнаасаа алдаатай явсан. Баянгол дүүргийн ИТХ-д тооны харьцаа ойрхон байгаа. Өнгөрсөн 2022 онд тус дүүргийн засаг даргыг огцруулсан. Дүүргийн ИТХ болбол засаг даргаа хамгаалах, МАН өөрийнхөө бүрэн эрхийг алдах байдалд хүрсэн учраас сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах алхам хийгдэж байна. Энэ маш ноцтой. Үүнийг СЕХ хороо ч гэрчилсэн" гэв.

"1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХИЙГ АРАВДУГААР САРД ШИЙДНЭ"

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас ямар шийдвэр гаргасан талаар танилцуулав.


Тэрбээр "Өнгөрсөн 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар сунгасан. Энэ нь санхүүгийн болон уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, биржээр, нүүрсээ арилжаалах үйл ажиллагааг тогтворжуулж,  компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг асуудал ТУЗ-д яригдсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах нь энэ оны аравдугаар сарын 26-нд шийдвэрлэх бүрэн бололцоотой.

Сонгуультай холбон ойлгох нь хэтэрхий өрөөсгөл. Өр төлбөрийн хувьд бид зургаан сарын хугацаанд 1.5 их наядын өр төлбөр барагдуулсан. Цаанаа нь 2.5 бараг гурав орчим их наяд төгрөгийн төлбөр байна. Биржийн арилжааг идэвхжүүлэх, тогтворжуулах, санхүүгийн хувьд асуудалгүй болгох шаардлага байна. Нөгөө талдаа нэг компанид БЭТ байнга ажиллах боломжгүй. Хуулиараа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэдэд хувьцаа оногдож байна. Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй. Нас барсан иргэдийн хувьцаа хасагдахаар байна. Гэхдээ Засгийн газарт, дээрх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан, судалгаа хийж байна. Зургаан сарын хугацаанд мөн шийдэл гарах байх" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Good 2023-04-30 202.9.46.177

Гүйх нохойд гүйхгүй нохой саад .

Avatar

Нэргүй 2023-04-30 192.82.91.196

Гүйх нохойд гүйхгүй нохой саад .

Avatar

Нэргүй 2023-04-30 192.82.91.196

СҮРЭЛСҮХ ЯМАР ШАЛТГААНААР ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УРЬДАГ БАЙНАА ! ОЙЛГОХГҮЙ ЮМ !

Avatar

Нэргүй 2023-04-30 202.21.108.6

ardchilaliihand gants l yum sanuulay. Baruunii hutguuruudiin demjlegiig avch uls ornoo oros baruunii dainii talbar bolgono gevel mai shuuu. Ta nariig ard tumen uyeiin uyed haraah bolno.

Avatar

Нэргүй 2023-04-30 216.38.195.74

– In tsag yed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж