МСМ Группээс 5-р үеийн Jeep Grand Cherokee загварыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.29-нд нийтлэгдсэн

МСМ Группээс 5-р үеийн Jeep Grand Cherokee загварыг танилцуулж байна

МСМ Группээс 5-р үеийн Jeep Grand Cherokee загварыг танилцуулж байна

Jeep брэндийн зүгээс SUV буюу дунд оврын суудлын автомашины ангилалдаа тэргүүлэгч, тансаг зэрэглэлийн загвар болох бүрэн шинэчлэгдсэн Jeep® Grand Cherokee-ийг албан ёсоор зах зээлд борлуулж эхэллээ.

Энэ жилийн хувьд Grand Cherokee цувралын 32 жилийн ойн тохиож байгаатай зэрэгцэн уг цувралын хамгийн шилдэг бүтээл 5-р үеийн Jeep® Grand Cherokee загварыг ийнхүү олон нийтэд танилцууллаа.

Шинэ үеийн уг загварын хувьд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл болон ямар ч зам харгуйд өөрийгөө ухаалгаар тохируулга хийн өндөр гүйцэтгэл үзүүлэх чадамж, юутай ч харьцуулшгүй хүчирхэг хөдөлгүүрийг бий болгосноор илүү онцлог билээ.

Jeep брэндийн Монгол дахь цор ганц дистрибьютор “МСМ Групп” ХХК нь бүрэн шинэчлэгдсэн Jeep Grand Cherokee болон Jeep Grand Cherokee L загваруудыг дотоодын зах зээлд албан ёсоор танилцууллаа.

Grand Cherokee загвар нь бүх цаг үед өөрийн ангилалдаа тэргүүлэх техникийн үзүүлэлт болон шинэлэг технологийн шийдэл, бартаат замыг туулах хүчин чадлаараа Монголчуудын таашаалыг хэдийнээ хүртсэн, бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг бүтээл байсаар ирсэн юм.

Jeep брэндийн 81 жилийн түүх, өв уламжлалыг шингээсэн Jeep Grand Cherokee нь тансаг зэрэглэлийн SUV буюу дунд оврын суудлын автомашины сегмент дэх дэлхийн бэлгэ тэмдэг, үлгэр жишээ загвар бөгөөд олон улсдаа 700 гаруй шагнал хүртэж, хамгийн сүүлд АНУ-ын Cars.com мэдээллийн вэбсайтаар зарласан жагсаалтаар тэргүүлж, "BEST SUV 2023"-аар шалгарсан билээ.

SUV сегментийн тэргүүнд эгнээд манлайлах Grand Cherokee загвар нь Монгол улсын байгалийн өвөрмөц тогтоц, уул хадархаг зам харгуйд төгс тохирох хүчин чадалтай бөгөөд дээд зэрэглэлийн чанар бүхий арьс, сайжруулсан модон оруулга бүхий тансаг өнгө төрх бүхий хар салонтой. Салоны багтаамжийн хувьд 5 болон 7 зорчигчийн суудал бүхий хоёр сонголттой, цэлгэр орон зайтай. Бүрэн шинэчлэгдсэн Grand Cherokee загварын интерьер дизайны элемент бүр нь чанар чансаа болон орчин үеийн загвар дизайн, чамин хээнцэр төрхийг мэдрүүлнэ.

Тансаг өнгө төрх, тав тухаас гадна бүрэн шинэчлэгдсэн Jeep Grand Cherokee загвар нь таны ажил, амьдрал, аялал зугаалга зэрэг бүх л төрлийн хэрэгцээнд бүрэн нийцэх цогц шийдэл бөгөөд таны туулах аяллын адал явдал, сорилт, саад бэрхшээл бүрд хамгийн төгс гүйцэтгэлийг үзүүлэх, ямар ч үед итгэл алдахгүй хүчирхэг загвар билээ.

Тасралтгүй урсах их хотын замын хөдөлгөөн, бидний өдөр тутмын завгүй амьдралын хэмнэлд зохицсон технологийн шийдлээр таны тав тух, аюулгүй байдлыг бүрэн хариуцанөөрийн үнэт цагаа чухал зүйлдээ зарцуулах боломжийг олгоно. Түүнээс гадна, бизнес уулзалт хэлэлцээр, оройн болзоо гэх мэт амьдралын онцгой хором мөч бүрд хараа татам өнгө төрхөөр таны амжилт, нэр хүндийн илэрхийлэл байх болно.

Та Яармагийн гүүрний зүүн талд байрших МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж, Jeep® Grand Cherokee загвартай танилцан туршилтын жолоодлого хийгээрэй.

Jeep Grand CherokeeJeep Grand Cherokee L
Хөдөлгүүр1995cc, 270 HP @5250rpm3604cc, 286 HP @6400rpm
Хурдны хайрцаг8 шатлалт автомат8 шатлалт автомат
Бензин банк87 л87 л
ХэмжээУрт 4900мм I Өргөн 1980мм I Өндөр 1810мм I Жин 2070кгУрт 5200мм I Өргөн 1980мм I Өндөр 1815мм I Жин 2170кг
Дугуйны хэмжээ265/50R20/265/50R20/

Дэлгэрэнгүй мэдээллийг 77181111 дугаарт холбогдон авах боломжтойгоос гадна та цаг товлон туршилтын жолоодлого хийх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж