Кишида Өмнөд Солонгост айлчлана

Хуучирсан мэдээ: 2023.04.29-нд нийтлэгдсэн

Кишида Өмнөд Солонгост айлчлана

Кишида Өмнөд Солонгост айлчлана

Японы ерөнхий сайд Фүмио Кишида ойрын хугацаанд Өмнөд Солонгост айлчлах төлөвтэй байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн сард Токиод айлчилсан билээ. Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч 12 жилийн дараа Японыг зорьсон түүхэн үйл явдал болсон юм. Японы талаас ерөнхий сайд агсан Шинзо Абэ хамгийн сүүлд 2018 онд Сөүлд айлчилж байжээ.

Тавдугаар сарын 19-нд болох "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө айлчлалыг зохион байгуулж магадгүй аж. Японы "Kyodo news" агентлагийн мэдээлснээр айлчлал тавдугаар сарын 7, 8-нд болно гэв. Энэ айлчлалаар хоёр улсын удирдагчид Хойд Солонгосын эсрэг хамтын ажиллагаагаа хүчирхэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Дайны нөхөн төлбөр, худалдаа гэх мэт урт хугацаанд даамжирсан хэд хэдэн асуудал Япон, Өмнөд Солонгос хоёрын дунд бий. Хойд Солонгос ойр ойрхон пуужин харваж, Хятад улс дэлхийн тавцанд нэр нөлөөгөө тэлж буйтай зэрэгцэн Япон, Өмнөд Солонгосын харилцаа ч сүүлийн үед харьцангуй дээрджээ.

Юн Сук Ёл өнгөрч буй долоо хоногт АНУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Сөүлийг Токиотой харилцаагаа сайжруулж байгааг нь сайшаажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж