Хүрхрээн аманд гал гарчээ

Хүрхрээн аманд гал гарчээ

Хүрхрээн аманд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хүрхээн аманд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2023.04.29/ 12:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн болон Скай ресорт баазын 20 ажилтан хамтран ажиллажээ. Тэд нэг га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 12:48 цагт цурамд нь оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-04-29 202.55.188.100

ХҮРЭЛ ТОГООТЫН зүүн талын амуудыг хэзийдээ байшин бариад сэглээд хаячихаа вэ. Богд ууланд барилга байшингүй ганц нэг амуудыг үлдээчих юмсан. Бүгдийг нь хориод хашаалаад авчих юм аа. Одоо энэ дураараа хашаалж байшин саваар сэгэлж хаяхыг хэзээ болиулж хэзээ байшин савыг нь буулгаж байгаль орчныг буцааж байгалийн тогтоцод нь эргүүлэн хэвээр болгуулах арга хэмжээг авах вэ. Энэ арай дураарай Богд ууланд авиралцгааж байна уу. Байшинцруудыг буулгаж, торгох, байгалийг сэргээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-04-29 172.56.208.247

Богинон аманд гэж бичих юм байна л даа

Avatar

Нэргүй 2023-04-29 103.212.117.85

Хүрхрээн аманд….. гэнээ, Хүрхрээгийн аманд гээч !
Бид Төв Халхын аман аялгуунд суурилсан утгазохиолын хэлтэй билээ !

Avatar

Зочин 2023-04-29 202.126.89.61

Увс хэлээр хүрхрээн аманд гэдэг юм. Халх хэл бол урд зүгийн эрлиизүүдийн хэлтэй холилдсон байж магадгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж