Беларусь руу хэн ч довтлохгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.29-нд нийтлэгдсэн

Беларусь руу хэн ч довтлохгүй

Беларусь руу хэн ч довтлохгүй

Беларусь улсын удирдагч Александр Лукашенко Украины хилийн ойролцоо орших Хомие мужийн иргэдтэй уулзжээ. Тэрбээр энэ үеэрээ Беларусь руу хэн ч дайрахгүй, Украин ч дайрахгүй гэж мэдэгджээ.

Беларусийн Хомие болон Брест мужуудыг фронтын мужууд гэж нэрлэжээ. Аль аль нь Украины хилийн ойролцоо байрладаг.

Лукашенко хэлэхдээ "Бид энэ том хэмжээний тулаанд оролцох ёсгүй гэдгийг би мэдэж байна. Бид энэ үйл явдлаас суралцаж байна. Бид армиа хүчирхэгжүүлэхийг зорьж байна. Тиймээс санаа зовох хэрэггүй. Би та нараас ч илүү энх тайвныг хүсч байна. Би бас хүүхдүүдтэй. Та нар ч бүгд миний хүүхдүүд. Би та нарыг фронт руу явуулахыг хүсэхгүй байна. Тиймээс тайвшир, ажлаа үргэлжлүүлэн хий. Хэн ч бидэн рүү дайрахгүй. Украинчууд ч тэр. Барууныхан надтай тааралдахаараа украинчууд ч, польшууд ч танай улс руу довтлохгүй гэж хэлдэг. Магадгүй тэд тийм бодолгүй байгаа байх. Гэхдээ бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Хүүхдүүдээ өсгө. Аль болох олныг" гэжээ.

Александр Лукашенко 2023 оны нэгдүгээр сарын 1-нд энэ оныг "Энх тайвны жил" болгон зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан. Мөн 2022 оны зун тэр хэлэхдээ, Беларусийн цэргүүд Украины баруун хэсэгт тулалдах хэрэгтэй болж магадгүй гэж байв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж