“Saraa’s live concert” өнөөдөр болно

“Saraa’s live concert” өнөөдөр болно

“Saraa’s live concert” өнөөдөр болно

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Б.Сарантуяагийн "Saraa’s live concert" нэртэй тоглолт өнөөдөр /2023.04.29/ 17:00 цагаас "UG Arena"-д болно. Түүний хувьд жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг. Тоглолтод 30 орчим дууг дуулахаар бэлтгэжээ. Мөн ая зохиогч, дуучин Б.Чойжоо, Наки болон бусад хамтлаг, дуучин оролцоно. Тоглолтын тасалбар 89 мянган төгрөгийн үнэтэй.

Поп хатагтай Б.Сарантуяа 16 настайдаа рок, поп урлагт хөл тавиж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн. Үүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэрбээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 600 гаруй дууг дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучнаар шалгарсан байна. Мөн Монгол орноо таван удаа тойрон аялан тоглолт хийж, дэлхийн 10 гаруй орны 20 хотод бие даасан тоглолтоо хийжээ.

Дашрамд дурдахад поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй бүүвэйн дууны цомог гаргах болсноо сонсогч фенүүддээ зарласан юм.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oogii 2023-04-29 202.9.46.163

hairan mungu

Avatar

Л 2023-04-29 157.211.146.237

Ам баригч уламбаярын дэргэд жинхэнэ агуу дуучин

Avatar

Нэргүй 2023-04-29 185.220.101.11

Тасалбарын үнэ: VIP – 1.000.000 ₮, энгийн 89.000 ₮. kkk

Avatar

Нэргүй 2023-04-29 122.201.24.82

тасалбар үнэ арай л байна аа. улныхан бид …. за заа болих минь …….. гудамж хашаа хороонуудаар яваад тоглоод нэг зодоглооч

Avatar

Иргэн Д 2023-04-29 202.9.40.246

Тухайн хүний сонголт шүү дээ.Сараад буруу байхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж