ЭСЯ-ны ажилтнууд явчихсан тул бичиг баримтгүй иргэд Суданд гацжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.29-нд нийтлэгдсэн

ЭСЯ-ны ажилтнууд явчихсан тул бичиг баримтгүй иргэд Суданд гацжээ

ЭСЯ-ны ажилтнууд явчихсан тул бичиг баримтгүй иргэд Суданд гацжээ

Гадаадын орнуудын Судан дахь Элчин сайдын яамны ажилтнууд мөргөлдөөнтэй холбоотойгоор нутаг буцаж эхэлсэн. Гэвч виз мэдүүлэх зорилгоор Элчин сайдын яаманд бичиг баримтаа хураалгасан байсан зэрэг шалтгаанаар энгийн иргэд Суданаас гарч чадахгүй гацаад байна. Судан дахь ихэнх Элчин сайдын яамны ажилтнуудыг долоо хоногийн турш нүүлгэн шилжүүлсэн.

Дор хаяж 512 хүн амь үрэгдсэн аймшигт мөргөлдөөн үргэлжилж буй улсаас хууль ёсны дагуу гарахад нь саад учруулж, өөрсдийг нь үл тоомсорлосонд иргэд бухимдаж байна. Шведийн нэгэн албан тушаалтан виз мэдүүлэгч иргэнийг паспортын хуулбараа ашиглахыг санал болгожээ.

Нидерландын Элчин сайдын яаманд ч бас хэд хэдэн хүний бичиг баримт үлдсэнийг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Эдгээр нь богино хугацааны Шенгений виз эсвэл түр оршин суух зөвшөөрөл хүссэн судан иргэний паспорт юм. Дөрөвдүгээр сарын 15-ны өглөө гэнэт мөргөлдөөн эхэлсэн тул Нидерландын Элчин сайдын яамыг тэр даруй хааж, ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн юм. "Аюулгүй байдлын нөхцөл хангалтгүй байгаа тул иргэдийн бичиг баримтыг авч чадаагүй. Энэ нь холбогдох хүмүүсийг хүнд байдалд оруулсныг бид ойлгож байгаа. Бид хувь хүнд дэмжлэг үзүүлэх боломж бүрийг идэвхтэй судалж байна" гэж яамнаас мэдэгджээ.

Италийн Гадаад хэргийн яам ч бас Суданы иргэдэд бичиг баримтыг нь аль болох хурдан буцааж өгөхийг хичээнэ гэжээ.

Суданы хагас цэрэгжсэн бүлэглэлийнхэн Баасан гаригт нийслэл рүү орох бүх замыг хамгаалж, хамгийн олон хүн амтай муж улсын 90 хувийг хяналтдаа авсан гэж мэдэгдэв. Мөргөлдөөн эхэлснээс хойш 50 мянга гаруй хүн Чад, Египет, Өмнөд Судан, Төв Африк руу дүрвээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж