Говь-Алтайн цахилгаанчин тог тасалж, “шогтжээ”

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн цахилгаанчин тог тасалж, “шогтжээ”

Говь-Алтайн цахилгаанчин тог тасалж, “шогтжээ”

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийх гэтэл цахилгаанчин нь тог тасалж, хавчжээ. Энэ тухай тэрбээр чуулганы өнөөдрийн /2023.04.29/ нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Говь-Алтай аймагт уулзалт хийх гэтэл хөгийн юм боллоо. Арайхийн хүмүүс цуглуулаад уулзалт хийх болтол тогоо тасалчих юм. Гадаа гараад мэдээлэл өгье лайв хийе гэтэл дахиад тог тасалчих юм.

Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь түгээгүүрийн нөхөр байдаг сурагтай. Сонгуулийн үеэр байнга тог тасалдаг, уулзалт хийхээр тог тасалдаг. Өөр намын хүн ирэхээр тогоо тасалчихдаг. Тасалчихдаг, тасалчихдаг. Ийм нөхөр байна аа, хэтэрхий улстөржсөн. УИХ -ын гишүүн очоод ажлаа тайлагнаж байхад тасалчихдаг, яах вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар “Говь-Алтай аймгийн Засаг дарга чинь аль намын хүн юм” гэж цаашлуултал гишүүд инээлдэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Анх удаа сонсч байна. Энэ талаар мэдээлэл аваад эргээд мэдэгдье.

Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨҮГ-ын одоо ажиллаж байгаа захирал нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт тухайн хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд, Эрчим хүчний яамнаас Бүрэн эрхт төлөөлөгч түр томилсон” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж