ОХУ-ын ерөнхийлөгч Путин дайнд зориулсан шинэ музей байгуулж, дайны түүхийг судлах боломж бий болгохыг эрх баригчдад даалгажээ. Энэ нь ганцаар тогтохгүй салбартай сүлжээ музей байж магадгүй аж. Путин Лхагва гаригт дэлгэрэнгүй үүрэг чиглэл өгснийг Кремлийн албан ёсны цахим хуудаснаа байршуулсан байна. Тэрбээр хоёрдугаар сарын 2-ны өдөр эх оронч залуучуудын байгууллагуудын төлөөлөлтэй уулзсаны дараа энэ шийдвэрээ гаргажээ.
Дайны музейн бүтээлүүдийн зарим нь дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой бол үлдсэн нь Украин дахь цэргийн тусгай ажиллагаатай холбоотой.
Музейд тавигдах олдвор, бүтээлүүдийг ОХУ-ын Соёлын яам, Боловсролын яам, Батлан хамгаалах яам, Холбооны субъектуудын гүйцэтгэх эрх бүхий байгууллагууд, Оросын түүхийн нийгэмлэгийн туслалцаатайгаар тус тус хийж гүйцэтгэж байна. Цэргийн тусгай ажиллагаатай холбоотой музейн хадгалалт, үзмэрт тохирох эд өлгийн зүйлсийг музейд хүлээлгэн өгөх асуудлыг Батлан хамгаалах яам, Соёлын яам дааж авчээ. Харин цэргийн тусгай ажиллагааны түүхийг заах ажлыг зохион байгуулахыг Боловсролын яам, Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академид даалгасан байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ