"Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлахыг Сөүлээс шаардав

"Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлахыг Сөүлээс шаардав

"Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлахыг Сөүлээс шаардав

АНУ болон Өмнөд Солонгос улсууд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг тогтоох шаардлагатай байгаа талаар хамтарсан мэдэгдэл хийжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д зургаан өдрийн айлчлал хийсэн. Айлчалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар Хятад, Тайванийн хурцадмал байдал, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн цэргийн үйл ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцсэн байна.

Хамтарсан мэдэгдэлд "Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь объектуудыг цэрэгжүүлж, албадлагын үйл ажиллагаа явуулах гэх мэтээр статус квог өөрчлөх гэсэн ганц талын оролдлого гаргахыг эсэргүүцэж байна" гэжээ.

Хятад энэ мэдэгдэлд дургүйцэж байна гэж тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр /2023.04.28/ мэдэгдлээ. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн хэрэг эрхлэх газрын дарга Лю Жинсон Пүрэв гаригийн орой БНСУ-ын Элчин сайд Кан Сан Вүктэй уулзжээ. Уулзалтын үеэр Лю Жинсон Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг онцлон тэмдэглээд, "Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлахыг Өмнөд Солонгосоос шаардсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-29 77.67.177.86

harh hulganii ZAN

Avatar

Нэргүй 2023-04-29 172.59.190.78

ene teneg solongos ah duusee usag guij 1 udaa bumbugduulsen odoo dahiad bumbugduud ug geed guij yabna iim nobshnuudiig usdgah hegegtei

Avatar

Нэргүй 2023-04-29 66.181.181.83

ким жунаар шалтаглаад солонгосын хойгт америкын цөмийн шумбагч байнга байрлахаар болчихлоо, үүнийг нь хятад эсэргүүцэж чадахгүй, яс гацаанд нь хийчихвээ хө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж