АНУ болон Өмнөд Солонгос улсууд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг тогтоох шаардлагатай байгаа талаар хамтарсан мэдэгдэл хийжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д зургаан өдрийн айлчлал хийсэн. Айлчалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар Хятад, Тайванийн хурцадмал байдал, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн цэргийн үйл ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцсэн байна.
Хамтарсан мэдэгдэлд "Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь объектуудыг цэрэгжүүлж, албадлагын үйл ажиллагаа явуулах гэх мэтээр статус квог өөрчлөх гэсэн ганц талын оролдлого гаргахыг эсэргүүцэж байна" гэжээ.
Хятад энэ мэдэгдэлд дургүйцэж байна гэж тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр /2023.04.28/ мэдэгдлээ. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн хэрэг эрхлэх газрын дарга Лю Жинсон Пүрэв гаригийн орой БНСУ-ын Элчин сайд Кан Сан Вүктэй уулзжээ. Уулзалтын үеэр Лю Жинсон Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг онцлон тэмдэглээд, "Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлахыг Өмнөд Солонгосоос шаардсан байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ