Хотын дарга БНСУ-ын Элчин сайдаас тусламж хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Хотын дарга БНСУ-ын Элчин сайдаас тусламж хүсэв

Хотын дарга БНСУ-ын Элчин сайдаас тусламж хүсэв

Монгол Улс түгжрэлийг бууруулах зорилгыг одоогоос 10 жилийн өмнө дэвшүүлж томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санаачилж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхэлж, бодит үр дүнгээ өгсөн төсөл байхгүй, цаасан дээрх л төслүүд хэвээр байсаар. Салбарын сайд, хотын дарга нь Япон, Франц, Англи, Өмнөд Солонгос гээд туршлага судлаагүй улс гэж алга. Бараг л албан уулзалт болгоноороо түгжрэлээс гарах гарц гаргалгаа хайж, хамтран ажиллах санал тавьдаг бололтой.

Хотын дарга Д.Сумъяабазар гэхэд өнөөдөр /2023.04.28/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан сурагтай. Түүний хариуд Элчин сайд Ким Жун Гү "Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацыг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлнэ" гэжээ.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хувьд өнгөрсөн долоо хоногт /2023.04.20/ олон улсын түншлэлийн уулзалтын үеэр ирэх жил түгжрэл буурахыг онцолж, ирэх 2024 оны намар дүүжин тээврийг ашиглалтад оруулж, түгжрэлийг бууруулна гэж ам гарсан.

Тэрбээр бас л яриандаа Лондонгийн туршлага судалж байгаагаа дурдсан. “Бид түгжрэлийг бууруулах чиглэлд Лондонгийн арга туршлагыг чухалчлан судалж байна. Улаанбаатарын тухайд түгжрэлээс гадна төвлөрөл сааруулах бодлогын асуудал давхар яригдаж байна. Түгжрэлээ шийдэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал бид “Шинэ тойрог зам”, Туул голыг дагасан хурдны зам барих боломжийг судалж, эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Авто замын хөдөлгөөний түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг Засгийн газарт танилцуулж, цаашилбал УИХ-д өргөн барих зорилготой ажиллаж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж