УИХ-ын дарга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

1944 оны 04 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрт ёсыг сахиулах, иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг хангах ээлжгүй манааны тэргүүн шугамд зогсож, Монгол Улсын Зэвсэгт хүчин, тусгай чиг үүрэгтэй албадын үйл ажиллагааны бахархал, нэр хүндийн илэрхийлэл болсон Та бүхэнд Монгол генералын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье гэлээ.

Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол генералын бахархлыг өргөн мандуулахад чиглэдэг гэдгийг УИХ-ын дарга онцлоод, алтан мөрдөстэн Монгол генералуудын сүр жавхлан, золбоо хийморь, мэдлэг ухаанаар Монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн эрхэм хүндлэл мөнх оршино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, XXI зуунд хүн төрөлхтөн мэдлэг, мэдээллийг эрхэмлэж, шинжлэх ухаан, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, өндөр технологи нь бидний салшгүй хэрэглээ болжээ. Түүний ачаар дайн, халдварт өвчин, байгалийн гамшгийн үзэгдлүүдийг дэлхий нийтээрээ хянаж сурлаа. Гэвч их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй сөргөлдөөн, шинэ хүйтэн дайны аюул, гаднын зөөлөн хүчний бодлого, цэрэг, дипломатын харилцааны ярвигтай асуудлууд бидэнд олон талт сорилтыг бий болгож байгаа билээ.

Шинэ төрлийн хосолмол дайны зорилго нь ардчилсан улс орнуудын хувьд парламентат тогтолцоог нь онилж, мэдээлэл, сэтгэл зүй, цэрэг-улс төрийн нөлөөллийн арга технологийг ашиглан тогтворгүй байдал үүсгэхэд чиглэх болсныг та бүгд анзаарч буй биз ээ.

Манай улсын хувьд их гүрнүүдийн геополитик, геостратегийн сөргөлдөөний талбар болох эрсдэл өнөөгийн цаг үед тулгарч байна. Тиймээс аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэхэд эрхэм генерал та бүгдийн мэдлэг, туршлага, бодлого, зөвлөмж нэн чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэе.

Хүндэт генералууд аа,

Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ.

Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генералууд ялгуусан энэ уламжлалаа ямагт нэр төртэй сахин хадгалж, дэлхийн халуун цэгт ч энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол цэргийн хийморь жавхааг ертөнцөд дуурсгасаар байгаад талархал  илэрхийлье.

Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе гэлээ.

Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 79 жилийн хугацаанд 216 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртжээ.

Тэдгээр эрхэмүүдийг төлөөлөн генерал С.Баасанхүү үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын генералууд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах, хил хязгаарын халдашгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтуудыг шийдвэрлэх үйл хэрэгт манлайлан оролцож ирсэн. Тэдгээрийн хүмүүсээс Монгол Улсын баатар зургаа, хөдөлмөрийн баатар гурав, Монгол Улсын гавьяат цолтон 30, Монгол Улсын Их, Бага хурлын гишүүн, сайд, Элчин сайд,  дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг 28 хүн хашиж ирсэн. Дайн байлдаанд 34 хүн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 18 хүн оролцжээ.

Өнөөдөр амьд сэрүүн байгаа 116 генерал цолтны 38 нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Хамгийн өндөр настан нь 99 насыг зооглоод байна.

Монгол Улсын генералууд төрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт урьдын адил манлайлан оролцох болно хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон генералуудтай дурсгалын зураг авахууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин:Онигоо 2023-04-28 150.129.140.141

Хүү нь хөдөөний малчин аавдаа "Би бригадын генерал боллоо ааваа" гэж утасдаж гэнэ. Аав нь "Миний муу хүүд бригадын генерал өгөөд байхдаа яахавдээ. Ядаж аймгийн генерал биш юм гэхэд сумын генерал өгчихгүй" гэж гэнэ. Социализмын үед нэгдэл бүр дотроо бригадтай, одоогийнхоор бол багтай байсан учир малчин бүр бригадад буюу хамгийн жижиг нэгжид харъяалагдана.. ТЭГЭЭД ААВ НЬ ХАМГИЙН ДООД ТҮВШНИЙ ГЩНЕРАЛ ӨГЛӨӨ ГЭЖ ОЙЛГОЖ.

Avatar

Зочин 2023-04-28 103.10.23.189

Хил дээр олон жил ажилласан ахмад дайчин хилээ хараад уйлдаг юм бна лээ. Энэ орны цэрэг армид он удаан жил ажиллаад цолоо аваад явж байгаа генералууд олон байх ёстой. Бүгд хулхины генерал байна гэж ёстой байж таарахгүй. Тэгвэл энэ орон аль хэдийний бусад оронд эзлэгдээд алга болчихсон байх ёстой. Бурхан бас харна, хулгайн замаар олсон мөнгө юм болдоггүйтэй адил. Хулхины медаль цол бас л юм болох ёсгүй дээ. Энэ 3 сая хүний чинь 80-90% нь юмны буруу зөвийг ялгаад байна гэж би ойлгоод байгаа.

Avatar

Зочин 2023-04-28 103.10.23.189

10% нь бүлэг дээрэмчид + нүүрсний хулгайчууд + газрын наймаачид -Монголчууд энэ 10% хэн хэн хамаардаг ордгийг бүгд сайн мэднэ.

Avatar

зочин 2023-04-28 64.119.16.42

олон л генералуудтай юм. 10 км гүйж чадах б** буудаж чадах нь хэд юм бол.10 км гүйлгээд тэр дор нь 250 метр газар бай буудаж шалгалт авбал бүгд унаад өгөх биз

Avatar

Цэрэг 2023-04-28 78.187.120.177

Нээрээ уралдах уу. Нэрээ бичээд ирвэл болж байна

Avatar

Хотын уугуул иргэн 2023-04-28 192.82.84.103

Энэ байдлаараа генералуудын тоо нь цэргүүдийн тооноос давах нь. Арми-гүй шахам байж энэ олон генералуудаар нь юугаа хийнэ..Гиннесийн номд орох байх..

Avatar

Зочин 2023-04-28 103.10.23.189

Энэ генералууд яах вэ? Улс орныг ард түмнийг хамгаалаад зогсож буй цайз хамгаалалт – хилийн манааны дайчид. Элбэгдорж Ерөнхийлөгч болоод өөрийн төрсөн ахыг Цэргийн бус хүнд генерал цол олгосон гэсэн. Энэ хулхиний цол тэмдгээ энэ улс хүчингүй болгож хурааж авах хэрэгтэй байна. Монгол гэж орон чинь тусгаар улс мөн бөгөөд хуультай бол ард иргэд нь гэж байдаг бол бүгдийг нь хурааж хүчингүй болгох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2023-04-28 103.10.23.189

Бас нэг нөхөр байна Элбэгдорж Улсын баатар цолыг Бат-үүлд өгсөн, ямар дайсантай байлдаадямар гавьяа байгуулсных төлөө ийм нэр хүндтэй шагналыг энэ хүнд олгосийн, мэдмээр байна. Хамт өөрийн АН-н лидэрийг 1998 онд нухуулсан байж мэдэх, сайн хэргийг хамтран нууснийх нь төлөө өгсийн болов уу? Энэ хулхины медалуудаа бүгдийг хүчингүй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-28 103.10.23.189

Нүүрсний хулгайч гээд зугтсан гэсэн Аргентинд байгаа Удаанжаргалынхаа Хөдөлмөрийн баатарын цол тэмдгийг хурааж хүчингүй болгох хэрэгтэй. Өөрийн хулгайн бүлгийн найз гэх үү удирдагч гэх үү МУ-н Ерөнхийлөгч байсан Женко Баттулга нь өгсөн байх. Хичнээн хүнд хулгай хийснийх нь төлөө одон медаль хэвлүүлж тараасийн мэдэхгүй бна, багцаа тоо алга.

Avatar

Нэргүй 2023-04-28 64.119.22.246

Зөвхөн арми биш, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдал , дотоодын цэрэгт энэ бүгд ногдож байгаа.
38 хүн бүгд армид байгаа гэж бодоо юу?

Avatar

Дэмжигч 2023-04-28 78.187.120.177

Манайхан сонин шүү. 1944 оноос хойш одоо байгаа нь нийлээд л энэ хэдхэн генералууд. Алба хааж байгаа нь цөөхөн. Бүгд нэг салбар бас биш. Зөвхөн батлан хамгаалах, ЗХ биш. Залуудаа албаа үнэнчээр хаасан ахмадууд тал илүү нь. Өөрөөр хэлбэл 2 системийг үзсэн хашрууд. Нийтээр нь харлуулах хэнд хэрэгтэй юм. Амьдралд алдсан нь байдаг, харин генералуудаас алдсан нь бараг байхгүй. харин ч эдэндээ эрүүл энхийг л хүсмээр байна.

Avatar

TUlga 2023-04-28 219.74.138.39

h**** id gej ene odoo yun balai garuud ve. General gej odoo yamar atsniih balai yum baidiin be. Shal teneg yumnuud

Avatar

Нэргүй 2023-04-28 202.126.88.91

Дүрдээ итгэсэн худ гарууд.Даш гээд шүүхээр орсон хулгайч байна.

Avatar

Нэргүй 2023-04-28 64.119.21.199

Мөн аймаг ,сум , дүүрэг, баг ,хороод ,албан байгууллага, мэргэжилийн баяр …гэх медиаль тэмдэггүй арга хэмжээ алга болжээ. үүнийг хуулиар хэм хэмжээг нь тогтоовол зөв бус уу. Одоо сургуулийн хүүхэдүүд 12 анги төгсөхөд дааж авч явахааргүй медиаль,тэмдэгтэй болж цаашид шагналын ,цол хэргэм зэргийн сонирхолтой хүүхдүүд гарч ирэхнээ . Гэх мэтийг зөв талаас ухаалаг шийдэж анхаараасай гэж хичээнгүйлэн бодож явдагаа.

Avatar

zochin 2023-04-28 64.119.21.199

Bayr hurgie. Цол , одон медиаль хоёрын хувьд эргэж харах асуудал нийгэмд ихээхэн байгаа. Алдар гавъяа гэхээс илүү албан тушаалын , намчирхалын шинжийг агуулж , сонгуулийн санал авах хэрэгсэл болсон юм уу гэхээр болжээ. Төр ард иргэдээ шагнах нь зөв хэдий ч хийсэн бүтээсэн зүйлийг онцгойлон олж алдаршуулж чадвал бахархал болох болов уу . Ялангуяа одон медиалыг нэг мөр цэгцлэх нийгмийн шаардлага үүссэн байгааг анхаараасай.

Avatar

Нэргүй 2023-04-28 150.129.140.155

Сүүлд үеийн генералууд ч дээ дэд хурандаагийн рангад хүрэхгүй л бна. Гүррагчаа генерал л хийсэн юмтай юмдаа

Avatar

зочин 2023-04-28 103.229.121.204

Монгол улс нийт цэрэгийн тоонд ноогдох генералын тоогоор дэлхийд нэгт орох байхах.

Avatar

Зочин 2023-04-28 66.181.188.145

Генералуудын хороо болжээ
цэргээсээ олон болждээ
цэрэг шиг цэрэгтэй байхад ийм олон байгаагүйдээ
өөрсдийгөө бөөциилүүлээд тэнд тэнд
дайлуулж цайлуулаадд байхаар хөдөө гадаа
буй хэдэн ядарсан бор цэрэг офицеруудаа өөд нь татвал дээрсэндээ

Avatar

Нэргүй 2023-04-28 202.21.107.27

сүүлийн үеийн генералууд гэж юу байхав дээ, бөөн бригадын генерал нэртэй хурандаа нар

Avatar

Борцэрэг 2023-04-28 103.229.120.84

Энх цагийн эрхэм генералууд дайны цагийн түрүү удирдагч байг

Avatar

Нэргүй 2023-04-28 192.82.92.204

Ийм олон генералууд урд хойдхөршийн түрэмийллээс манийгаа аврах болтугай.

Avatar

Зочин 2023-04-28 203.23.49.69

Хурц генерал нь байна уу кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж