2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 382,215,817 төгрөгийн үнийн дүн бүхий 884,333 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бөхөг ХК (BHG +15.00%), Э-Транс ложистикс XК (ETR +12.50%), Инвескор ББСБ ХК (INV +7.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -6.67%), Мандал Даатгал ХК (MNDL -5.28%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -4.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,411 ширхэг нэгж эрхийг 25,575,093 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 746 ширхэг бондыг 74,600,000 төгрөгөөр, тус тус арилжаалав.
Энэ өдөр нийт 497,378,910 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 1.38% хувиар өсч, 37775.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,653,020,785,365 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ