Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"НАМД БЭЛНЭЭР ХАНДИВ ӨГЧ, АВБАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай Улс төрийн намын тухай хуулийн талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм.
-Өмнө нь хэд хэдэн удаа өргөн баригдсан боловч УИХ-ын босгыг давж чадаагүй Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байна. Иргэд, олон нийт, эрдэмтэн судаалчдын үг, үзэл бодлыг хэрхэн тусгав?
-Монгол Улс Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 онд анх баталж байсан. Үүнээс 15 жилийн дараа буюу 2005 онд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргасан. Энэ цагаас хойш дахин 18 жилийн дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьлаа. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуулийн зөвлөхөөрөө ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хуулийн төсөл боловсруулж, тухайн үед УИХ-д суудалтай намуудын төлөөлүүдийг багтааж хуулийн төсөл боловсруулаад УИХ- д оруулж ирсэн боловч хэлэлцэх эсэхийг шийдэж чадаагүй унасан. Дараа нь 2012-2016 онд С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч хуулийн төсөл боловсруулсан боловч харамсалтай нь босго даваагүй. Дараа нь 2017 онд С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан Улс төрийн намын хульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдсан боловч парламентад өргөн баригдаагүй. Нэг ёсондоо өнгөрсөн 18 жилийн турш Улс төрийн намын тухай хуулийн төсөл парламентад орж ирэх хэд хэдэн оролдлого хийсэн боловч парламентын босго даваагүй.Хуулийн төслийг өнгөрсөн оноос эхлэн улс төрийн намууд, ард иргэдээр хэлэлцүүлж эхэлсэн. Ерөнийхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар болловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт улс төрийн намын тухай хуулиар судалгаа хийдэг эрэмдэн судлаачдаас гадна парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулсан. 2022 оны тавдугаар сарын 3-нд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авахаар хуулийн төслийг хүргүүлсэн. Үүнээс хойш улс төрийн намуудтай хамтарч болон дангаар 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн намуудаас хоёр удаа саналыг бичгээр авч, саналыг нь тусгалаа.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
“АМЬДРАХЫН ТУЛД ТЕАТРАА ОРХИЖ БАЙНА”
“Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр театртаа ажилд орсон. Гэтэл өнөөдөр миний цалин амьдралд минь хүрэлцэхгүй, ажлынхаа хажуугаар барилгын ажил хийж, ачаа буулгаж, төмс хурааж байна. Тиймээс би энэ театраасаа гарч өөр ажил хийхээр өргөдлөө өгч байна” гэх залуу уран бүтээлчийг Б.Эрдэнэжаргал гэдэг. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын морин хуурч. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд театртаа хэдэн жил ажиллаж байгаа вэ. Ямар шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгч байгааг нь асууж болох уу?
-Миний хувьд театртаа 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ морин хуурч хөгжимчнөөр ажиллаж байна. Театрын уран бүтээлчид маань сая ээлжийн амралтаа авч дуусаад, ажилдаа орж байна. Өнөөдөр Уран сайхны зөвлөлийн даргатай уулзаад ажлаас гарах өргөдлөө өглөө.
Би 765 мянган төгрөгийн цалин авдаг. Миний амьдрал сарын цалин маань хаана ч хүрэлцдэггүй. Ажлынхаа хажуугаар, шөнө оройн цагаар давхар ажил хийдэг.
Би бакалавр, магистртайгаа нийлээд 10 жил хөдөлмөрлөж, суралцаж байж хөгжимчин болсон. Энэ театртаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, ажилд орж байсан. Манай байгууллага улсдаа үндэсний урлагийг сурталчилж буй хамгийн том байгууллага. Энэ хамт олноороо үргэлж бахархдаг. Гэтэл би 10 жил хөгжимчнөөр сурчихаад, мөнгө олохын тулд барилга нурааж, вагоноос ачаа буулгаж, төмс хураах гэх мэт ажил хийж, арайхийн амьдралаа залгуулж байна. Тийм болохоор би өөр ажил хийхээр ажлаас гарах өргөдлөө багшдаа өгч сууна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
“ЖАГСААЛТААР ПОП УЛСТӨРЧИД ОРЖ ИРЭХ МАГАДЛАЛТАЙ”
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Сонгуулийг пропорциональ системээр явуулахыг гишүүдийн олонх дэмжсэн байр суурьтай байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Пропорциональ тогтолцоог дэмжиж байна. Засгийн газраас одоогоор өргөн бариагүй байгаа. Би ойлгохдоо Засгийн газрын хурлаар ярих юм болов уу гэж бодож байна. Хуулийн төсөлтэй нарийн танилцаж чадаагүй байна.
-Намын жагсаалттай холбоотой асуудал олны анхааралд байна. Ялангуяа улстөрчид “мөнгөний” сонгуулиас татгалзах тухай ярьсаар ирсэн. Жагсаалтын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Жагсаалтаар оруулж ирэх нь олон хувилбартай гэж ойлгосон. Жишээлбэл, зарим орнуудад жагссан гишүүдэд нь саналаа өгдөг. Ер нь УИХ бодлого ярьдаг байвал зүгээр байгаа юм. Тэр дундаа жижиг тойрог, орон нутагт болж буй төсөл хөтөлбөр гэхээс илүүтэй бодлогын асуудлыг шийддэг болбол улс орны цаашдын хөгжилд түлхэцтэй байх болов уу.
-Жагсаалтаар орж ирэх гишүүдэд ямар шаардлага тавих нь зөв гэж та хувьдаа үзэж байна?
-Энэ дээр ёстой бодож байгаа юм алга байна. Гэхдээ намууд олонд танигдсан улс төрчдөө оруулж ирэх шаардлага гарах байх. Нам бол аль болох ялалт байгуулах улс төрч оруулж ирнэ. Тэгэхээр, улс төрд удаан суусан, олон жил суулаа гэх шүүмжлэлд өртдөг гишүүд орох шаардлагатай болох байх. Нөгөө талдаа сөрөг тал ч бий.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ШҮҮЛГЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА”
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Олон жил парламентын босгыг даваагүй Улс төрийн намын тухай хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Улс төрийн намын тухай хуулийг та ерөнхийд нь юу гэж дүгнэж байна вэ. Намуудыг шилэн байлгах, хандив мөнгөний асуудлаас эхлээд дэвшилттэй заалтууд олон байна?
-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн. Улс төрийн намууд дунд нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. Дэвшилттэй олон санал тусгагдсан. Илүү сайжирсан зүйлс хуульд бий. Гэхдээ татвар төлөгч, бизнес эрхлэгчид юу гэж дургүйцэж байна уу гэвэл "Монгол Улсад улс төрийн намын нэр хүнд уначихсан байна. Уначихсан тохиолдолд яагаад миний дургүй намуудыг, миний татвараар санхүүжүүлдэг юм бэ" гэдэг шүүмжлэл байна. Хэлэлцүүлгийн явцад эргэж харах ёстой. Бусдаар улс төрийн намын хууль боломжийн хэмжээнд орж ирсэн.
-Сонгуулийн тухай хуульд жагсаалттай холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Олон нийтийн зүгээс хаалгаар гаргасан ч тооноор авлигач, хулгайчид ороод ирэх вий гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Тийм үүд хаалгыг нээсэн гэж та харж байна уу?
-Сонгуулийн тухай хуулийг МАН 38:38 буюу тал нь жагсаалтаар, тал нь тойргоос нэр дэвшихээр өргөн барьсан. Эрх баригчид 2016 оноос хойш засаглалаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн хийж буй тэр хүмүүс ямарваа нэгэн сэтэр зүүж дарга болсон. Харамсалтай нь хүмүүсийн амьдрал муудаж, эдийн засаг доротойж хувийн хэвшлүүд татварын өрөнд орж, үйл ажиллагаа нь доголдсон ийм л он жилүүд байлаа. Томоохон бүтээн байгуулалт бодитоор хийгээгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй олон жил боллоо. Үүний хажуугаар эрх баригчид ЖДҮ, концесс, хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгайд холбогдлоо. Нүүрсний хулгай 40 их наядын хохиролтой.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"ДАЙНЫГ ДЭМЖИГЧ ЗАЛУУ НАМАЙГ ЗАНАЛХИЙЛСЭН"
Зон олны намын дарга Э.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-“No war” хөдөлгөөний таван хүнд цахим гав зүүлгэх үеэр амны хаалт зүүсэн хүн Э.Одбаярыг заналхийлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Ямар асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөч?
-“No war” хөдөлгөөний таван хүнд ял оноож, өчигдрөөс цахим гав зүүлгэж эхэлсэн юм. Биднийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд өчигдөр 11.30 цагт ир гэж дуудсан. Ерөнхийдөө гурван асуудал болсон. Нэгдүгээрт, цахим гавтай холбоотой, хоёрт, хэрэгжилттэй холбоотой, гуравт, заналхийлэлд өртлөө. Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны тайлан дутуу байсан учраас хорих ял болгон өөрчилсөн. Хамгийн гол нь Д.Монголхүүгийн шүүх хурал дээр олон хүн оруулахгүй байсан учраас Б.Билгүүн орсон. Б.Билгүүн талуудын нотлох баримтын мэтгэлцээнээс харахад энэ цахим гав нь асуудалтай байна гэдгийг хэлж байсан. Бид ямар ч байсан өнөөдөр цагаа зүүлээ. Ядаж чанга сулыг нь тохируулахаас эхлээд алдааг нь засуулах шаардлагатай байдаг юм байна.
Хоёрт, анх 2021 оны аравдугаар сард бидний шүүх хурал болж байхад Л.Ганхөлөг, Б.Билгүүн хоёрын хувьд нэг нь Баянгол, Баянзүрх дүүрэгт амьдарч байсан. Гурван шатны шүүхээр явж, бид ял авах нь ойлгомжтой болоод ирэхээр нь хаягийн шилжүүлэлтээ албан ёсоор хийж, хүүхдүүдийнхээ сургууль руу ойртож, шилжсэн.
Амьдарч байгаа дүүргээс гарахгүй учраас хувийн бэлтгэлээ хангаж Сүхбаатар дүүрэгт шилжиж ирсэн. Тэгсэн өнөөдөр гавыг нь зүүлгэхдээ гэрийнх нь хуучин хаягаар цахим гавыг нь зүүлгэлээ.
Тэр хоёр маань тэнд таньдаг айлд хонож байна. Бас Ц.Чинбат хүүхдийнхээ сургуулийн маршрутыг тогтоолгох гэсэн чинь эхлээд хүсэлт гаргаж, прокурор хянаад 10 хоног дотор шийднэ гээд хүүхдийг нь сургуулиас зөөх хүнгүй болчихсон байна. Иймэрхүү байдлаар хүний үндсэн суурь эрхийг зөрчсөн асуудал үүсч байна. Би дөнгөж цахим гаваа зүүгээд, мессежийг нь харахад 2021 оны наймдугаар сарын 24-ний 9.50 цагт яаралтай дуудлага хийх гэсэн мессеж ирсэн. Гэтэл Ц.Чинбат дээр Сүхбаатар дүүрэг дотроо “No war” галерейд байхад бүсчиллээс гарсан гэдэг мессеж ирж байх жишээтэй. Цахим гав нь техникийн хувьд асуудалтай, алдаа зааж байна. Сая ийм асуудлаас болоод зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хорих ялаар сольж хорьдог юм байна. Бид энд давхар стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг байсан чинь одоо цаг нарны хэрүүл хийдэг улс болж хувирлаа.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ