УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт гаргав

УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт гаргав

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2023.04.29/ УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлагатай талаарх хүсэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт гаргажээ.

Уг хүсэлтэд “Монгол Улсад сүүлийн жилүүдэд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн, зөрчлийн хэргүүдийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, хуулиар тодорхой заасан эрхийг хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ялгавартай хэрэглэсэн тухай гомдол мэдээлэл ихээр гарах боллоо.

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хуулийн тодорхой үндэслэлгүй шалтгаанаар зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй байна.

Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга та бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх асуудлаар тусгайлан, Хүний эрхийн дэд хороог хуралдуулж өгнө үү” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж