Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д айлчилж буй билээ. Тэрбээр Лхагва гаригт хүндэтгэлийн оройн зоогийн үеэр Дон Маклиний "American pie" дууг дуулж, цугласан олныг хөгжөөжээ.

Цагаан ордны оройн зоогийн төгсгөл хэсэгт Лиа Салонга, Жессика Воск тэргүүтэй бродвэй театрын дуучид үзүүлбэр үзүүлж, "American pie" дууг дуулсан байна. Тэд "American pie"-ийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дуртай дуу гэж сонссон учраас дуулсан гэж тайлбарлажээ. Жо Байден ч бас залуудаа энэ дуунд дуртай байснаа хэлсэн.

Дуу дуусахад Юн Сук Ёл алга ташсан байна. Гэтэл тэргүүн хатагтай Жилл Байден түүнийг тайз руу түлхэн гаргажээ. "Энэ дуу бол таны дуртай дуунуудын нэг гэдгийг мэдэх юм байна. Таны дуулахыг сонсмоор байна" гэж Байден хэлэхэд Юн Сук Ёл хариуд нь "Тийм ээ, үнэн. Сургуулийн хүүхэд байхдаа энэ дуунд дуртай байлаа. Дуулалгүй их уджээ" гэжээ. Хэсэг тээнэгэлзсэний эцэст Юн Сук Ёл хэдэн мөр дуулсан байна. Танхимд цугласан олон түүнийг дэмжин баяр хүргэжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч Байден энэ үеэр Дон Маклиний гарын үсэгтэй гитарыг хөгжимчний нэрийн өмнөөс Юн Сук Ёлд бэлэглэсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-28 103.57.92.205

Энгийн юм бүхэн сайхан

Avatar

Нэргүй 2023-04-28 202.21.107.34

fashistuudiin uulzalt gej zavaarsan yum boljee

Avatar

Нэргүй 2023-04-28 192.82.84.103

Эзэнээ яаж зугаацуулаахаа Хангуг эр мэднээ.

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.181.201

Байдений баруун Суганы үс 😀 зүүн суганы үс нь Зеленский

Avatar

Нэргүй 2023-04-28 217.148.142.196

Цагаан ордгы жокер болоо шив дээ

Avatar

Бадарч тахар 2023-04-28 59.153.112.199

Өмнөд Солонгост амёрикийн цөмийн зэвсэгийг байрлуулна гэсэн чинь баярласандаа болоод дуулж байна бүжиглэх хэрэгтэй ! Хойдууд цөмийн пуужингийн цохилтоо эхэлж хийх байх амёрикууд яаж хамгаалахыг нь харах л үлдэж дэ ! Өмнөд солонгост байгаа монголчууд эртхэн нутгаа бараадахгүй бол цацраг туяа гэдэг өвчнөөр мажийх байна шүү !!

Avatar

Зочин 2023-04-28 66.181.160.14

Ардчилсан ерөнхийлөгч нар хөгжилтэй юмаа… Гэтэл Путин Си хоёр албны хэдэн үг чулуудалцаад л архидас хийгээд л дуусцгаасан да

Avatar

Нэргүй 2023-04-28 192.82.84.103

Чи эд нарыг архи ууж байхад нь дэргэд хараад зогсож байсан юм уу, тэнэг минь.. .

Avatar

Нэргүй 2023-04-28 103.212.117.85

Тэнэг минь, эд нарыг архи уудаггүй гэж өмөөрөөд огт нэм эргүй ээ, ёстой цусалдаг гарууд л байж таараа ш дээ !

Avatar

Нэргүй 2023-04-28 202.126.89.211

Чамд энэ 2 том гүрний улирдагч уух идэх ямар хамаатай юм. Өөрийгөө аэн гэж бодоов. Үолбин нохойноос дор шүү чи тэдний дэргэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж