Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Юн Сук Ёл оройн зоогийн үеэр "авъяасаа үзүүлэв"

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл АНУ-д айлчилж буй билээ. Тэрбээр Лхагва гаригт хүндэтгэлийн оройн зоогийн үеэр Дон Маклиний "American pie" дууг дуулж, цугласан олныг хөгжөөжээ.

Цагаан ордны оройн зоогийн төгсгөл хэсэгт Лиа Салонга, Жессика Воск тэргүүтэй бродвэй театрын дуучид үзүүлбэр үзүүлж, "American pie" дууг дуулсан байна. Тэд "American pie"-ийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дуртай дуу гэж сонссон учраас дуулсан гэж тайлбарлажээ. Жо Байден ч бас залуудаа энэ дуунд дуртай байснаа хэлсэн.

Дуу дуусахад Юн Сук Ёл алга ташсан байна. Гэтэл тэргүүн хатагтай Жилл Байден түүнийг тайз руу түлхэн гаргажээ. "Энэ дуу бол таны дуртай дуунуудын нэг гэдгийг мэдэх юм байна. Таны дуулахыг сонсмоор байна" гэж Байден хэлэхэд Юн Сук Ёл хариуд нь "Тийм ээ, үнэн. Сургуулийн хүүхэд байхдаа энэ дуунд дуртай байлаа. Дуулалгүй их уджээ" гэжээ. Хэсэг тээнэгэлзсэний эцэст Юн Сук Ёл хэдэн мөр дуулсан байна. Танхимд цугласан олон түүнийг дэмжин баяр хүргэжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч Байден энэ үеэр Дон Маклиний гарын үсэгтэй гитарыг хөгжимчний нэрийн өмнөөс Юн Сук Ёлд бэлэглэсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж