Toyota 1,13 сая машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Toyota 1,13 сая машинаа эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани АНУ-д зарагдсан 2005-2008 онд үйлдвэрлэгдсэн Toyota Corolla болон Corolla Matrix загварын  1,13 сая машинаа эргүүлэн татах болсон тухайгаа мэдээллээ.

Моторын чухал эд ангийн согогоос болж, автомашин хурдтай явж байх үед мотор гэнэт унтрах, зогсох магадлалтай байгаа учраас ийнхүү эргүүлэн татахаар болсон байна.

Энэхүү хөдөлгүүрийн согог нь моторын эд ангийг үйлдвэрлэхэд стандартын бус байдлаар бохирдсон материал ашигласнаас гэмтэл үүссэн хэмээн дүгнээд байгаа аж.

Мөн өнгөрсөн долдугаар сард “Toyota Motor Corp” компани дэлхий даяар зарагдсан 270,000 “Lexus” загварын машинаа моторын согогийг нь засахын тулд эргүүлэн татах тухайгаа зарлаж байсан.

Сануулахад, өнгөрсөн оны 10 сараас хойш тус компани нийтдээ 8.5 сая автомашинаа эргүүлэн татаж засвар хийсэн бөгөөд автомашиныхаа согог гэмтлүүдийн талаар цагт нь мэдээлээгүйн төлөө АНУ-ын засаг захиргаанд 16.4 сая ам.долларын торгууль төлсөн билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж