Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний II форум зохион байгуулагдлаа

Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний II форум зохион байгуулагдлаа

Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний II форум зохион байгуулагдлаа

МҮХАҮТ, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүйн төв” болон МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлөөс “Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II форум”-г зохион байгууллаа.

Форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Рио Тинто группийн Ази, номхон далайн орнуудын Комплаенс хариуцсан захирал Мэри Слэйтэр, Оюу Толгой ХХК – ийн эрсдэл, дотоод хяналт, комплаенсын Ахлах менежер Скот Хансэн, Транспэрэнси интернэшнл Олон Улсын Байгууллагын Бизнесийн ёс зүйн мэргэшсэн зөвлөх Каунайн Рахман, Монголын Мянганы сорилтын сангийн дотоод аудитын захирал Б.Батбаяр болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй оролцогч танхимаар, орон нутгийн 60 гаруй бизнес эрхлэгчид цахимаар оролцов.

Форумыг нээж Рио Тинто Монгол компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал үг хэлж, Рио Тинто Группын Ази номхон далайн орнуудын комплаенс хариуцсан Захирал Мэри Слэйтэр Рио Тинто компани Бизнесийн ёс зүй, комплаенсын чиглэлээр олон улсын хэмжээнд баримтлан ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан.

Монголын мянганы сорилтын сангаас Бизнесийн ёс зүйн зарчмуудыг баримтлан ажиллаж буй туршлагаасаа танилцуулж, Эйч ар консалтинг фирм ХХК-ийн захирал Ш.Баярмагнай Хөдөлмөрийн харилцаанд бизнесийн ёс зүйн хэрхэн баримтлах, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх Б.Батзориг Комплаенсын төлөв байдлын судалгааны дүнг танилцууллаа.

Ёс зүй ба шударга өрсөлдөөн, Хөдөлмөрийн харилцаа, Комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээлийн талаар панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, бизнесийн ёс зүйг баримтлах хэрэгцээ шаардлага, ёс зүйг баримталснаар урт хугацаанд тогтвортой хөгжих болон бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй явуулж, олон улсын жишигт нийцсэн стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилласнаар бизнест оролцох төрийн оролцоог бууруулах үйл ажиллагааг манлайлах боломжтой талаар форумын оролцогчид саналаа илэрхийлж байлаа. Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн талаарх яриа хэлэлцүүлэг форумын үеэр өрнөж, бизнес зөвхөн өндөр ашиг орлого олоход чиглэдэг уламжлалт ойлголт ард хоцорч, урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнох, хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эергээр нөлөөлөхөд ёс зүйтэй байх нь чухлыг онцолж байв.

Мөн форумыг угтан зохион байгуулсан “Бизнесийн өсөлт ба ёс зүй” нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Уралдаанд 20 гаруй нийтлэл ирүүлснээс I байрт, “Бизнесийн ёс зүй хүчирхэг ирээдүйг бүтээнэ” нийтлэлээр www.ergelt.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг, II байрт, “Зах зээлд үнэ, байрлал чухал ч ёс зүй гэдэг чухал ойлголт гарч ирлээ” нийтлэлээр сэтгүүлч Б.Пүрэврэнцэн, III байрт, “Ёс зүй бизнесийн дархлаа болох нь” нийтлэлээр www.business.mn сайтын ерөнхий редактор Г.Даваадорж нар тус тус шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж