Ромын папын гадаад айлчлал эхлэв

Ромын папын гадаад айлчлал эхлэв

Ромын папын гадаад айлчлал эхлэв

Ромын пап Францис өнөөдөр /2023.04.28/ Унгар улсад айлчилж байна. Тэр 10 жилийн өмнө пап болсноосоо хойш анх удаа Унгарт ирж буй нь энэ юм.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан цагаачдын эсрэг хатуу байр суурьтай. Харин пап лам бүх дүрвэгчид энэрэнгүй ханддаг гэдгээрээ тэд ялгаатай. Ромын пап лам энэ удаад Католик шашинтнуудаа дэмжсэнээс гадна Украины дайнтай холбоотойгоор гурван өдрийн айлчлал хийж байна. Унгар, Украин улсууд нь 134 км хиллэдэг. Гэвч Европын холбооны бусад удирдагчаас ялгаатай нь Виктор Орбан Украинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан. Мөн Владимир Путинтэй ойр дотно харилцаагаа хадгалсаар ирсэн юм.

"Энэ бол дайны хүйтэн салхи үлээсээр байгаа Европын төв хэсэгт хийж буй айлчлал юм" гэж Ромын пап хэлжээ.

Ромын католик шашны санваартан асан Андрас Ходас папын айлчлалыг өөр өнцгөөс харж байна. Андрас Ходас нь сүмийнхэнтэй санал зөрөлдөж, дарамтад автсаны улмаас саяхан санваараасаа татгалзсан юм. "Унгарын засгийн газар ямар ч үнээр хамаагүй энх тайвныг уриалж байгаа. Энэ нь Орос улс хуучин хил рүүгээ буцах ёстой гэсэн Ариун эцгийн үгтэй зөрчилдөж байна. Ромын пап Украины өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч байна. Цагаачлалтай холбоотойгоор Ромын папыг буруутгаж байсан хүмүүс одоо түүнийг алгаа дэлгэн угтаж байна. Хүмүүсийн санаа бодол гэж салхи шиг л хувирамтгай юм" гэж тэр хэлжээ.

Ромын пап өнөөдөр Унгарын ерөнхийлөгч Каталин Новак болон ерөнхий сайд Виктор Орбан нартай уулзана. Харин маргааш ядуу зүдүү, орон гэргүй хүмүүс болон Украин, Афганистан, Судан, Иран, Ирак, Пакистаны дүрвэгсэдтэй уулзана.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oc_e; 2023-04-28 216.200.84.188

-#

Avatar

nitboubl@;kbzchj 2023-04-28 216.200.84.188

2016 tgyJPgrsk

Avatar

Нэргүй 2023-04-28 217.148.142.196

Зураг мураг ай. Унгарт гээд бхад л украйгы далбаа. Барууны мэдээллийн машин ингэж л тархт угаадаг юм даа

Avatar

Нэргүй 2023-04-28 103.212.117.85

Баруун байтугай Бөмбөрцөг бүхлээрээ Украйныг дэмжиж байна даа !

Avatar

Нэргүй 2023-04-28 209.52.88.61

fuck bi lav demzeegui l baina

Avatar

Нэргүй 2023-04-28 209.52.88.61

olon Oron tatvariin mongiig ard tumnii zovshoorolgui daind zartsuulz baigaagiin esreg bolood baina aa end baruund

Avatar

Жүжиг 2023-04-28 192.82.65.180

Ром үе үедээ дайн хийж буй улсуудад нууцаар мөнгө зээлүүлж, мөнгө угааж, мафи, цэргийнхэн_ дайны гэмт хэрэгтэнүүдтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Суурь нь ч гэсэн агуйн бурхан -буюу тамын чөтгөрийн гарц дээр байгуулагсан түүхтэй. тиймээс бүх болохгйү юмтай холбогддог ба үүнийгээ далдлах гэж пап лам сүсэгтэнүүтэй уулзаж дүр үзүүлдэг. жаахан Хүүхэд хүчирхийлэгч хамба лам нарыг өмөөрөгч, хохирооч, хүүхдийн хулгайч лам нарбол Ромоос томилсонлам нар байдаг. энэ пап-н зурагтаар ярьж байсаныг харсан

Avatar

Нэргүй 2023-04-28 103.212.117.85

Чи үнэхээр, шашныг хайр найргүй устгасан МАН-ын бурхангүй Монголын буг чөтгөржсөн иргэн бна доо,хо хо хо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж