Ромын папын гадаад айлчлал эхлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Ромын папын гадаад айлчлал эхлэв

Ромын папын гадаад айлчлал эхлэв

Ромын пап Францис өнөөдөр /2023.04.28/ Унгар улсад айлчилж байна. Тэр 10 жилийн өмнө пап болсноосоо хойш анх удаа Унгарт ирж буй нь энэ юм.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан цагаачдын эсрэг хатуу байр суурьтай. Харин пап лам бүх дүрвэгчид энэрэнгүй ханддаг гэдгээрээ тэд ялгаатай. Ромын пап лам энэ удаад Католик шашинтнуудаа дэмжсэнээс гадна Украины дайнтай холбоотойгоор гурван өдрийн айлчлал хийж байна. Унгар, Украин улсууд нь 134 км хиллэдэг. Гэвч Европын холбооны бусад удирдагчаас ялгаатай нь Виктор Орбан Украинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан. Мөн Владимир Путинтэй ойр дотно харилцаагаа хадгалсаар ирсэн юм.

"Энэ бол дайны хүйтэн салхи үлээсээр байгаа Европын төв хэсэгт хийж буй айлчлал юм" гэж Ромын пап хэлжээ.

Ромын католик шашны санваартан асан Андрас Ходас папын айлчлалыг өөр өнцгөөс харж байна. Андрас Ходас нь сүмийнхэнтэй санал зөрөлдөж, дарамтад автсаны улмаас саяхан санваараасаа татгалзсан юм. "Унгарын засгийн газар ямар ч үнээр хамаагүй энх тайвныг уриалж байгаа. Энэ нь Орос улс хуучин хил рүүгээ буцах ёстой гэсэн Ариун эцгийн үгтэй зөрчилдөж байна. Ромын пап Украины өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч байна. Цагаачлалтай холбоотойгоор Ромын папыг буруутгаж байсан хүмүүс одоо түүнийг алгаа дэлгэн угтаж байна. Хүмүүсийн санаа бодол гэж салхи шиг л хувирамтгай юм" гэж тэр хэлжээ.

Ромын пап өнөөдөр Унгарын ерөнхийлөгч Каталин Новак болон ерөнхий сайд Виктор Орбан нартай уулзана. Харин маргааш ядуу зүдүү, орон гэргүй хүмүүс болон Украин, Афганистан, Судан, Иран, Ирак, Пакистаны дүрвэгсэдтэй уулзана.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж