Оросууд цэцэг худалдаж аваад завгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Оросууд цэцэг худалдаж аваад завгүй байна

Оросууд цэцэг худалдаж аваад завгүй байна

Европын холбооноос Орос руу цэцэг экспортлоход ямар ч хориг арга хэмжээ байхгүй. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Европын холбооны орнуудаас ОХУ-д цэцгийн булцуу, үржүүлгийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон боловч тайрч янзалсан цэцгийн экспортод хориг тавиагүй.

Тиймээс цэцгийн бизнес эрхлэгчид Оросын нийслэл рүү хүргэлтэд гараад завгүй байна. Жишээлбэл, Катя нэртэй эмэгтэйн бизнес Москвад маш амжилттай байна. Катя бөөний худалдаачдаас цэцэг худалдаж авдаг бөгөөд үүний 30 орчим хувь нь Нидерландынх байдаг аж.

Европын холбооноос өнгөрсөн онд нийт 9.4 сая еврогийн үнэ бүхий цэцгийг Орос руу экспортолжээ. Үүний дийлэнхийг Нидерландаас экспортолж байна. Дэлхийн нийт цэцгийн экспортын 60 орчим хувийг Нидерланд дангаараа эзэлдэг.

Нидерланд нь өргөн уудам тал дүүрэн алтанзул цэцгээрээ алдартай. Энэ жил алтанзул цэцэг нь маш их хэмжээнд цэцэглэсэн ч дайны өмнөх үеэ хараахан гүйцэхгүй байгаа аж. Тиймээс нидерланд цэцгийн үнэ өссөн тул худалдаачид Кени, Эквадор, Колумб улсаас арай хямд үнээр цэцэг авч байна.

Цэцэг экспортлогчдын орлого өнгөрсөн онд мэдэгдэхүйц өссөн гэхэд болно. 2022 оны эхний гурван улирлын байдлаар Нидерландад цэцгийн экспортын хэмжээ 3.4 тэрбум евро хүрч, дээд амжилт тогтоожээ. Хориг арга хэмжээний улмаас тодорхой хэмжээний хүндрэл үүссэн ч Оросын цэцгийн бизнес хүчтэй хэвээр байна. Нидерландын цэцэг үйлдвэрлэгчид Оросоос мөнгө олж байхад нөгөө талд засгийн газар Украинд мөнгөө зарцуулж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус улсын Батлан хамгаалахын сайд Кайса Оллонгрен Украин улсад "Leopard 2A4″ маркийн 14 танк хандивлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уг танкийг Дани улстай хамтран сэргээн засварласны дараа Украинд хандивлах аж.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж