Panasonic олон боломжит самбар бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Panasonic олон боломжит самбар бүтээлээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Panasonic оюутан сурагчиддаа зориулсан гайхалтай бүтээлээ танилцууллаа. Энэхүү шинэ бүтээл нь олон боломжийг өөртөө бий болгосон цагаан самбар юм.

Энэхүү самбар нь тусгай электрон үзэг болон хуруугаараа бичих боломжтой, нэг дор гурван хүн зэрэг ашиглаж болох гэнэ. Мөн дөрвөн өөр өнгөөр бичих сонголттой ба самбарт суулгагдсан Panaboard программ хангамжийн тусламжтайгаар аудио бичлэг сонсох, самбар дээр бичсэн зүйлсийн Word, Excel, PowerPoint-ын файлаар хадгалж болох аж.

Үнийн хувьд 2,500 ам.доллар.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж