Зээлийн судалгааг нэг хоногт хийгээд л тухайн өдрөө хурлаар оруулж, өгсөн

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

LiveЗээлийн судалгааг нэг хоногт хийгээд л тухайн өдрөө хурлаар оруулж, өгсөн

16 : 16
2023-4-28

"Монгол драй милк"-ийн зээл сар хүрэхгүй хугацаанд гарсан нь сонин

340586851_645461784040219_4348531812492443326_n

Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч н.ОРГИЛ:

-Монгол драй милк компанийн зээлийг ярихаас өмнө тус зээлийн шийдвэрлэгдсэн хугацааг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдөр тус компани зээлийн хүсэлт ирүүлсэн. Зээлийн шинжилгээний тайлан дөрөвдүгээр сарын 18-нд, эрсдэлийн дүгнэлт 19-нд хуулийн дүгнэлт мөн 19-нд гарсан. Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын дүгнэлт нь мөн тус өдөр гарсан. Ингээд зээлийн удирдлагын хорооны хурлаар орж, зээлийг ТУЗ-д дөрөвдүгээр сарын 20-ны өдөр олгосон. Нийт сар хүрэхгүйн хугацаанд шийдвэрлэгдсэн байдаг. 2017 онд Хөгжлийн банкны ТУЗ тус компанид шаардлага хангаагүй ТЭЗҮ-тэй байсан ч зээл олгосон. Мөн тус компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, санхүүгийн баталгаагүй буюу барьцаа хөрөнгө хангалтгүй байсан ч зээл авсан байна.

ТУЗ экспорт өсгөх, импорт орлох бүтээгдэхүүн буюу сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж зээл олгосон. Зээлийг нэг өдрийн дотор шийдсэн гэдэгт шүүх бүрэлдэхүүн анхаараарай. Ийм хугацаанд Монгол Улсад хэрэгтэй төсөл мөн, эсэхийг тогтоох боломжтой юу? ТУЗ шийдвэртээ олон шаардлагыг хангуулах талаар тусгажээ. Уг нь хуульд эдгээр шаардлагыг хангасны дараа зээл олгох талаар заасан.

Энэ төсөл үнэхээр эдийн засгийн үр ашигтай байсан, эсэхэд би эргэлзэж байна. Барьцаа хөрөнгөний тухайд газар, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Төслийн хүрээнд бий болох тоног төхөөрөмжүүдийг мөн барьцаалсан. Гэвч ХХБ-д барьцаалсан газраа "Миланж" компани давхар барьцаалсан. ХХБ-ны зээл нь чанаргүйдэж, одоо мөн л шүүхийн шатанд байна. Өчигдөр шүүх хурал болох ёстой байсан. Уг нь ТУЗ энэ газрыг "Миланж"  компаниас "Монгол драй милк" рүү шилжүүлэх ёстой талаар шийдвэртээ тусгасан. Мөн байгаль орчны үнэлгээг өнөөдрийг хүртэл хийгээгүй. Техник, хүний нөөцөд тавигдах ТУЗ-ийн шаардлагыг тус компани өнөөг хүртэл өгөөгүй. Хүнсний хуульд нийцсэн, эсэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Төрийн банкнаас авсан таван тэрбум төгрөгийн  зээлийн зарцуулалтыг мөн шалгах ёстой. Энэ компани гурван удаа нийт 13 сая ам.долларын зээл авсан. ТУЗ шийдэх ёстой байтал зээлийн удирдлагын хороо шийдвэр гарган, эрх мэдлээ хэтрүүлсэн.      

Өр шилжүүлэх гэрээ хийгээгүй, банканд нэг ч төгрөг төлөөгүй атлаа худал мэдээлэл тараадаг.   

2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд ТУЗ-ийн шийдвэр гарч, олон заалтуудыг хангах шаардлага хүргүүлсэн байдаг. Дүгнэлтэд барьцаа хөрөнгийг дандаа хангасан гэж үзсэн. Цаашид хангуулна гэдэг агуулгыг мөн илэрхийлсэн. Энэ нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөжийг хэлэхэд хэцүү. Ямар эрсдэл тохиолдсон зэргийг хэлэх боломжгүй. Энэ төслөөр манайд хандахаас өмнө Төрийн банкнаас таван тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэр төсөл нь муу ангилалтайгаар 2020 оны гуравдугаар сард хаагдсан. Тиймээс энэ төсөл үр ашигтай байсан эсэхэд эргэлзэж байна. 

Дараагийн зүйл бол барьцаа хөрөнгө. Бүгд нотлох баримт дээр байгаа ч зээлийг хэсэгчилж олгох байдлаар хангуулна гэсэн. 

Гэвч өнөөдөр тус компанийн мэдэлд байгаа үл хөдлөх болон газрыг барьцаалсан. Хоёр дахь удаагийн зээл дээр мөн газар, төслийн хүрээнд авах тоног төхөөрөмжийг барьцаалсан. Гурав дахьолголт дээр мөн л барьцаа хөрөнгө шаардлагатай гэж үзсэн. Гэтэл тус үлхөдлөх нь муу зээлд хамаарч Худалдаа хөгжлийн банкин дээр мөн шүүхийн маргаантай байгаа. Энэ маргаан одоогийн байдлаар шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хоёр дахь барьцаа хөрөнгө нь Алтай конштракшны үл хөдлөх, газар. Энэ хөрөнгө нь зээлийн шинжилгээний танилцуулгад Монгол драй милк компанийн нэр рүү шилжүүлэх агуулгыг тусгасан байдаг. Гэвч одоог хүртэл нэр шилжүүлээгүй.

ТУЗ-ийн шийдвэрлэх эрх хэмжээг Зуулийн хороо шийдвэрлэсэн асуудал үүссэн. 

Хөгжлийн банкны төлөөлөгч Д.ГҮРБАЗАР:

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Баруунбаян транс компанид холбогдох зээлийн мэдээллийг өгье. Тус компани нэг аж ахуй нэгжтэй хамтарч Овоо толгой нүүрсний ордыг ил аргаар ашиглах ажиллагаанд техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төсөлд зориулж 2017 оны гуравдугаар сарын 31-нд 10 тэрбум төгрөгийг хоёр ширхэг экскаватор худалдаж авах хүсэлт тавьсан. Уг төслийн зориулалт нь нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, экспортыг дэмжих зорилготой байсан учир зээл олгох боломжтой төсөл байсан гэж харсан. 

Уг төслийг шийдвэрлэхдээ Зээлийн удирдлагын хорооны хоёр шийдвэр гарсан байдаг. 

2017 оны тавдугаар сарын 9-нд эхнийх. Тавдугаар сарын 17-нд хоёр дахь удаагийн шийдвэр гарсан. Зээлийн удирдлагын хорооны тавдугаар сарын 9-ний дүгнэлтээр тухайн 10 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг дүгнэлтүүдэд тулгуурлаж дахин судлах шаардлагатай гэж үзсэн. Дахин судлаач 17-нд нь олгохыг зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ Зээлийн удирдлагын хорооны эхний шийдвэр дээр танилцуулгад бичигдсэн. Эрсдэлийн хороо, эрсдэлийн барьцааны дүгнэлт тавдугаар сарын 9-нд мөн бичигдсэн. Хуулийн дүгнэлт гэтэл нэг хоногийн өмнө гарсан байдаг. Ингэснээр хуульд заасан зээлийн бүрдүүлэлтийн шатанд алдаа гарсан. Шийдвэр нэг өдөр гараад л шууд хороогоор орсон. Энэ яаж судалгааны нөхцөл хангах вэ? дээ. Зээлийн хорооны дүгнэлтэд хоёр хоногийн өмнө гишүүдэд очих ёстой. Гэтэл журмыг хангах ямар ч боломж олгоогүй. Улмаар нийт 454 сая иенийг хавсралтад заасан нөхцлийн дагуу олгох гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Энэ нь олгосноор бол 9,7 тэрбум төгрөг байгаа. Тухайн үеийн ханшаар 10 тэрбум төгрөг гэсэн үг. 

Дараагийн компани бол Болор шүр. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт шороон ордыг ашиглах төсөлд 2017 оны тавдугаар сард 4,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн. Хуулийн дүгнэлтээр ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ нь баталгаажсан байсан. Харин эрсдэлийн дүгнэлт дээр зарим нэг асуудал яригдсан. Тухайн комданийн барьцаа хөрөнгө 2,8 тэрбум төгрөг байсан. Зээлийн санхүүжилтээр 2,8 тэрбум олгох байсан. Зээлийн шинжилгээний бичилт хийгдсэн. Зээлийн удирдлагын хорооноос барьцаа хөрөнгөд тулгуурлаж 2,5 тэрбум төгөрг олгохоор болсон. Хорооны дүгнэлтийг танилцуулбал, 2017 оны наймдугаар сарын 16-нд 2017-62 дугаартай дүгнэлт гаргасан. Болор шүр компанид дараах нөхцөлтэй зээл олгохыг зөвшөөрөв. Үүнд нэмэлтээр зээлийг үе шаттай олгох бөгөөд эхний ээлжид зөвхөн хүнд даацын тоног төхөөрөмж худалдаж авахад олголт хийнэ. Хоёр дахь зээлийн санхүүжилтийг худалдаж авсан хөдлөх төхөөрөмжийг нэр дээр байршуулж, барьцаална гэж тусгасан. Албажихдаа гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажсан. Ингэхдээ Болор шүр ХХК-д эхний ээлжид нэг тэрбум төгрөгийг олгох, 2-т Сүхбаатар дүүрэгт байрших үл хөдлөх хөрөнгийг анхдагч эрхтэйгээр банк барьцаалсан тохиолдолд хоёр дахь зээлийн санхүүжилтийг хийнэ гэжээ. ТУЗ-ийн шийдвэрийг гүйцэтгэх захирал өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар авч үзвэл тус долоон том оврын машиныг банк барьцаалж чадаагүй. 

Гурав дахь компани бол Ган хүдэр орд ХХК. Дархан-Уул аймгийн нутагт төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж үйл ажиллагаа явуулж байсан. Тус компани нь төмрийн хүдрийг түүхийгээр худалдаж авч, баяжуулаад дараагийн бэлдэцийг үйлдвэрлэдэг аж ахуй нэгж байсан. Улмаар 2017 онд хүсэлт гаргаж, ган бөмбөлөг барих үйлдвэрийн төсөлд санхүүжилт хүссэн. Барьцаа хөрөнгийн хувьд хангалттай. ТЭЗҮ-г боловсруулж, шинжлэх ухаан технологийн зөвлөлд хүргүүлсэн байсан. Мөн барилгын үйлдвэрийн зураг төслийг боловсруулж, төсөвт өртгийг хийсэн зээл байсан. Зээлийг олгох шийдвэр гаргахдаа гүйцэтгэх захирлын тушаал дээр мөн асуудал үүссэн. Мөн зээлийн олголт хийгдсэний дараа байгаль орчны үнэлгээний дүгнэлт гарсан байдаг. Шаардлагатай тохиолдолд нөхцөл тавьж болно. 

Хөгжлийн банкны төлөөлөгч н.ЗОЛЗАЯА:

-Газ импорт компанид олгосон зээлийн асуудал холбоотой мэдүүлгийг өгнө. Хаягдал батерейг боловсруулах төсөлд зориулж 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ндирүүлсэн. Чанаргүй зээлийг төлөх уулзалтуудыг удаа дараа хийдэг. Тус компанийн зүгээс шүүхээр асуудлыг шүүхээрээ шийдвэрлүүл гэдэг зүйлийг ярьдаг. 

14 : 56
2023-4-28

Бэрэн группийн зээл гэрлийн хурдаар шийдвэрлэгдсэн

340334099_778744047042489_7735114750856292810_n

Хохирлын тооцоололтой холбоотой нэмэлт тайлбарыг Хөгжлийн банкны төлөөлөгч н.Золзаяа өглөө. Тэрбээр, энэхүү хохирлын тооцоолол дөрөвдүгээр сарын 10-наар гарсан. Тэгэхээр түүнээс хойшхи хугацаанд төлөлт хийсэн компаниудын хасалт хийгдээгүй байгаа. Шүүн таслах ажиллагааны хүрээнд энэ тооцооллыг шинэчлэх болно. Хоёрдугаарт, хохирлыг тооцоолохдоо компани бүрд нэг зарчмаар хохирол, хор уршгийг тооцсон. 2012 оны зээлийн бодлогын 5.1-д зээлийн хүүг тооцохдоо тухайн эх үүсвэр болон үйл ажиллагааны зардлыг харгалзаж тооцохыг заасан байдаг. Энэ хүрээнд дараа, дараагийн зээлд мөн зарчмыг тусгасан байдаг. 2013 оноос хойш гүйцэтгэх захирлын тушаалаар улирал тутамд, 2018 оноос хагас жил тутамд хүү зээлийн ерөнхий нөхцлийг тодорхойлж өгсөн. Үйл ажиллагааны нийт зардал зэргийг тооцоолж өгдөг. Санхүүжилт авсан компани тухайн төсөл хөтөлбөрөө үл хэрэгжүүлснээс үл хамаарч зээлийн төлөлтийг тооцно. 

Бэрэн группийн тухайд нийт гурван удаагийн зээл авсан. Зээл тус бүр гурван өөр эрхзүйн актын үйлчлэлд хамаарч байгаа. Анх 2013 оны наймдугаар сарын 21-нд арматурын үйлдвэр барих төслийн зээл авах хүсэлт ирүүлсэн. 2014 оны нэгдүгээр сарын 29-нд хуульзүйн дүгнэлт, хоёрдугаар сарын 14-нд эрсдэлийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр зээлийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй гэж гарсан. Шалтгаан нь 2013 оны гуравдугаар улиралд алдагдалтай ажилласан. Өөрөө санхүүжүүлэх эх үүсвэр хангалтгүй. Мөн санхүүжилт олгох шийдвэр гараагүй. Дээрээс нь эд хөрөнгийн барьцаалах журам зөрчигдөж байна. Харилцан хамаарал бүхий Нэхээсгүй эдлэл ХХК-д 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 36 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлтэй. Иймээс тус зээлийг санхүүжүүлэхэд эрсдэлтэй гэж үзсэн. Гэтэл 2014 оны хоёрдугаар сарын 5-ны Зээлийн хорооны хуралдаанаар зээл олголтыг дэмжиж, 11-ний өдөр зээлийг олгосон байдаг. 

2015 оны дөрөвдүгээр сарын 5-нд Бэрэн компани санхүүгийн хүндрэлтэй байна. Зээлийн графикт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн. Үүнээс төд удалгүй эргэн төлөлтөд өөрчлөлт үүсч эхэлсэн. 

Ингээд Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний дагуу төлбөр мөнгөө төлөх бичгийг удаа дараа явуулсан байдаг. 2016 оны наймдугаар сарын 11-ний өдөр зээлийн хэтрэлт 299 хоногийн алдагдалтай, өр төлбөрөө яаралтай төлнө үү гэдэг албан бичгийг хүргүүлсэн байгаа. Гэтэл төд удалгүй тухайн оны арванхоёрдугаар сард зээлийн төлөлт хийгдээгүй байхад зээлийн төлөлтийг сунгаж, өөрчлөлт оруулсан асуудал үүссэн. 

Мөн 2018 онд тус үйлдвэрийн арматурын төсөлд зээл олгосон. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 7-нд 15 сая ам.долларын зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Улмаар тус оны гуравдугаар сарын 15-нд хөрөнгийн удирдлагын газраас дүгнэлт гаргасан. Мөн дөрөвдүгээр сарын 20-нд эрсдэл болоод хуулийн дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлтэд хуулийн шаардлага хангасан. Гэхдээ харилцан хамаарал бүхий Нэхээсгүй эдлэл ХХК чанаргүй зээлийн ангилалтай байна. Ингээд 2018 оны тавдугаар сарын 2-ны өдөр Зээлийн хорооны дүгнэлт гарч, 18-нд төлөөлөн удирдах зөвлөлийн 36 дугаар тогтоолоор эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг зөвшөөрсөн байдаг. 

Дараагийн зээл бол Бэрэн группд олгосон долдугаар хорооллын Ё блокын барилгын төсөл. 

Энэхүү зээлийн хүсэлтийг 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр Бэрэн групп компани ирүүлсэн. Нийт 720 айлын орон сууц, нэмэлт нэг байшин буюу 120 айлын орон сууцны барилгын төсөлд зориулж 42 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байдаг. Ингээд 2017 оны есдүгээр сарын 4-нд дахин зээлийн хүсэлт гаргасан. Ийнхүү зээлийн хүсэлт гаргахдаа санхүүжилтийнхээ тоо хэмжээнд өөрчлөлт оруулж 18 сая ам.доллар болгосон. Улмаар есдүгээр сарын 25-нд актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас дүгнэлт гаргасан. 2017 оны есдүгээр сард эсрдэлийн дүгнэлт, мөн хуульзүй, зээлийн удирдлагын хорооны дүгнэлт тус тус гарсан. Улмаар ТУЗ 28-нд зээл олгох хүсэлтийг дэмжсэн. Хуулийн дүгнэлтэд чанаргүй зээлгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Батбаяр, Мөнхтөр нар нь тус тусдаа зээлтэй бүгд чанаргүй ангилалд байна гэж дүгнэсэн. Дээрээс нь хуулийн 10.1.4-т энэхүү зээлийн хүсэлт Ё блок болон 120 айлын орон сууцны барилгын төсөлд зориулагдахаар байна. Гэхдээ 120 айлын барилгын зураг төсөл байхгүй байна зэрэг зөрчлийг дурдсан байдаг. Нэгтгэн дүгнэхдээ санхүүжилт авах нөхцлийг хангасан учир зээл олгох боломжтой гэж нэгтгэн дүгнэсэн. 

Компанийн үйл ажиллагаа нийтдээ 50-аас дээш хувийг өр төлбөрөөр санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн чанаргүй зээлтэй, төслийн үлдэгдэл санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Бэрэн группээс тухайн төсөлд 46,4 тэрбум төгрөгийн санхүүжилт тухайн төсөлд шаардлагатай. 

Гэхдээ тухайн төсөлд 18 сая ам.доллар зарцуулагдах эсэх нь тодорхойгүй байна. Дээрээс нь өөрөөс гаргасан гээд байгаа зарцуулалт нь мөн нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, инженерийн санал дүгнэлтийн хүрээнд хийгддэг байсан. Инженер барилгын гүйцэтгэл 80 хувьтай гэсэн боловч газар дээрх судалгаагаар 35 хувь байсан. Ийм учраас барьцаа хөрөнгийн харьцааны шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Барьцаа хөрөнгө нийт 7,3 тэрбумаар үнэлэгдсэн. Гэтэл гэрлийн хурдаар Бэрэн группийн зээл шийдвэрлэгдсэн. 

Арматурын үйлдвэрийн төсөл дээр нэмж нэг зүйлийг тодотгож хэлье. Санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаад байхад зээл олголт өгсөн. 

Зээлийн төлөлт сунгахтай холбоотой хэд хэдэн дүгнэлт гарсан. Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлэгдсэн учраас зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Дараах нь энэ нь кредит свисс гэдэг банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэгдсэн юм байна шүү гэдэг утгагүй дүгнэлт гаргасан байдаг. Удалгүй энэ төслийг Хятадын Хөгжлийн банкны санхүүжүүлэлтэд оруулах боломжтой гэдэг эргэлзээтэй дүгнэлт гаргасан байдаг. Хууль дүрмийг зөрчсөн байсан ч тухайн компанид гурван удаа зээл олгосон. Монгол Улсын Хөгжлийн банк нийт 213 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Бид нийт 19 зээлийн асуудлыг энд ярих гэж байгаа. Олгосон хугацаанаас хамаараад зээлийн дарааллыг гаргасан байгаа учраас Хөгжлийн банкны гурван төлөөлөгч асуудлыг ээлжилж ярихаар байгаа. 

11 : 45
2023-4-28

Өнөөдрийн 19 зээлийн хувьд хоёр зээлийн үйл ажиллагааны журмын зураглалд хамрагдаж байна

340789689_756638029356292_801799612717989616_n

Хөгжлийн банкны төлөөлөгч Д.ГҮРБАЗАР:

-Зээл олгох процессын зураглалыг заавал танилцуулж байж ямар алдаа гарсан болохыг тайлбарлах боломжтой. Учир нь шүүгдэгч нар болон нийгэмд зээлийн үйл ажиллагааг тухайн зээлд хамааруулж тусад нь гаргадаг гэж ойлгооод байна. Зээлийн үйл ажиллагаа бол ерөнхийдөө Хөгжлийн банкны тухай хууль дээр үндэслэж улмаар гаргасан бодлого, зохицуулалтаар явагддаг. Гуравдугаарт, ямар зарчмаар шийдвэрлэх талаар Зээлийн хорооны журам гэж бий. Хамгийн чухал нь Зээлийн үйл ажиллагааны журмаар ерөнхий бүх стандартыг нэгдсэн зураглалд оруулж процесст оролцож байгаа төлөөлөгчид ямар үүрэгтэйг тусгаж өгсөн байдаг.

Өнөөдрийн 19 зээлийн хувьд хоёр зээлийн үйл ажиллагааны журмын зураглалд хамрагдаж байгаа. Тодруулбал, 2012 оны долдугаар сарын 13-ны өдөр батлагдсан журам. Энэ журам 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэрэгжсэн. Үүний дараагаар журам өөрчлөгдөж дахин хоёр өөр схемээр явж байгаа.

Эхний үйл ажиллагааны зээлийн журамд хамаарах хоёр зураглал бий. Бэрэн арматур болон Төрийн орон сууцны компаниар дамжуулан олгосон Шинэ Яармаг гээд төслийн зээл. Бэрэн арматурын төслийг он цагийн дарааллаар авч үзвэл зээл олголтын журмаар өөр, өөр цаг хугацаанд хамаарч байгаа. Эхний 27 сая ам.долларын зээлийн шийдвэр 2014 оны хоёрдугаар сарын 5-нд гарч, арматурын үйлдвэрийн төслийг үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилт 2018 оны тавдугаар сарын 8-нд олгосон. Дунд нь буюу 2017 оны есдүгээр сард Бэрэн орон сууцны төслийн хувьд хэдийгээр өмнөх журамд хамаарч байгаа ч хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ журамд хамаарч байгаа. 

Зээлийн үйл ажиллагааны журмын эхний схем. Энэ журамд зээлийн судалгаа, шинжилгээ хийхээс өмнө Хөгжлийн банкны тухай хуульд тухайн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батална гэж заасан байдаг. Үүнд УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийн хүсэлтийг авахаас эхлээд батлах хүртэл ажлыг тусгасан. Зээлийн хороонд санал хүргүүлэх хүртэл тухайн саналыг буцаах асуудал байдаггүй. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр зээлийн хүсэлтийг анх судалсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын захирлууд тухайн төслийг танилцуулж, дунд нь буцаах боломжгүй гэсэн үг. Хэрэв тус хүсэлтийг дэмжвэл зээл олгох үгүйг нь дараа нь шийдэх зохицуулалттай. Ганцхан мэргэжилтэн зээлийн хүсэлтийг судлаад хариуцаад явдаг гэсэн ойлголт байхгүй. Хамтын удирдлагын зарчмаар буюу үндсэн судалгааг ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал, газрын захирал хянаж байж тухайн зээл цааш явах эсэх нь тодорхой болдог. Зээлийн шинжилгээний танилцуулга хйигдэж байх явцад хоёр дүгнэлт гаргах шаардлагатай. Энэ бол 2012 оны долдугаар сарын 23-ны өдрийн А47 Зээл олгох үйл ажиллагааны журмаар эрсдэлийн дүгнэлт заавал гарсан байх ёстой. Мөн актив, пассивын дүгнэлт заавал гарсан байна. Шаардлагатай тохиолдолд хуулийн дүгнэлт гаргасан байна гэдгээр хороонд хамааруулж байгаа. Зээлийн хороо 2012 оны хоёрдугаар сарын 12-ны 06, 2012 оны дөрөвдүгээр сарын шинэчилсэн журмаар Зээлийн хорооны шийдэх хэмжээ, процесс гээд зүйлсийг журамлаж өгсөн. ТУЗ-ийн журмын хувьд тухайн үед байгаагүй. Улмаар өөрчлөлтүүдийг хийгээд явсан болохыг хавтаст хэрэгт хавсаргасан. 

Хөгжлийн банкны зээл голлон ямар төсөл, хөтөлбөрт хамаардаг болохыг хуульд тусгасан байдаг. Тодруулбал, Хуулийн 11.1, 11.2-дл заасан байдаг. Эдгээрээс 11.3-т техник эдийн засгийн үндэслэл гэж тусгасан. Энд 3-4 субьект багтдаг. УУХҮЯ бол баяжуулах үйлдвэрийн барилгын ТЭЗҮ батлах, уул уурхай ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг батална. 

Боловсруулах үйлдвэртэй холбогдуулаад цемент шохой үйлдвэр зэргийг Барилга хот байгуулалтын яамнаас баталдаг. Цахилгаан эрчим хүчтэй холбоотой ТЭЗҮ-г мөн Эрчим хүчний яам баталдаг.Замыг мөн мэргэжлийн яамнаас нь баталдаг. Бусад жижиг төслүүдэд ТЭЗҮ баталгаажуулах гэж зүйл байдаггүй. Зээл олголтын хүсэлт өгөхөд зураг төсөл нь заавал баталгаажсан байх ёстой. Дээр нь тухайн барилгын төсөв хийгдэж, магадлалаар орсон байх гол шаардлагатай. НЭХЭМЖЛЭЛ: 

Хөгжлийн банкны зүгээс нийт 596,9 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа зээлүүдийн хувьд бүгд төлөгдөх хугацаа дуусч, чанаргүй зээлд ангилагдсан. Банк тухайн аж ахуй нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж байгаа. Жишээлбэл, Ган хүдэр орд компанид 239 сая 234 мянга 449 иенийн санхүүжилтийг олгосон.

Энэ бол хохирол. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа энэ зээлийг өөр эрүүл зээлд олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байх ёстойг байсныг тооцох ёстой болж байна. Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардал энэ бүгдийг өдөр тутмаар хэмжигддэг өртгийг бий болгож байдаг. Нэг ёсондоо энэ санхүүжилтийн мөнгө ардаа дандаа өртөг, төлбөртэй байж байдаг. Тухайн олгосон санхүүжилт зөв төлөгдсөн бол бидэнд эдийн засгийн ач холбогдолтой байх байтал төлөгдөөгүй байгаа нь хор уршиг буюу алдагдлыг бий болгож байна.

Зээлүүдийн хувьд бүгдэд нь нэг тэгш зарчим барьж ажилласан. Аж ахуй нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж, төлөгдсөн тохиолдолд эдийн засгийн ямар ач холбогдолтой байхыг тооцоолсон. Аж ахуй нэгж бүрээр авч үзье:

1. Ган хүдэр орд компанийн хувьд 239,2 сая иений зээлийн хохирол, 100,6 сая иенийн хор уршиг буюу нийт 339,8 сая иений хохирол учруулсан гэж үзэж байна. Үүнээс зээлдэгч 421 мянга 53 иенийг төлсөн. Төгрөгөөр 5,1 тэрбумыг төлсөн. Үлдэгдэл 3,9 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. 

2. Гааз импорт компанид олгосон 223,6 сая иений хохирол болон 85,6 сая иений хор уршиг, нийт 309,2 сая иений хохирлыг нэхэмжилж байна. Төгрөгөөр 8,2 тэрбум бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар ч хүү, төлбөр төлөөгүй. 

3. Болор шүр компанид олгосон 104,8 сая иен болон эдийн засгийн алдагдал үүсгэсэн 43,2 сая иен нийт 104,2 сая иенийг нэхэмжилж байна. Үүнээс төлсөн төлөлтүүдийг хасаад 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. 

4. Баруунбаян транс компанийг анх санхүүжүүлсэн 454 сая иен. Үүнээс хүлээсэн эдийн засгийн алдагдал 193,6 сая иен. нийт учруулсан хохирлын хэмжээ 647,8 сая иен. Үүнээс өнгөрөгч хугацаанд төлсөн 409,9 сая иенийг төлсөн. Үлдэгдэл 6,3 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

5. Инжир компани. 

6. Монгол драй милк төслийг 14,9 сая ам.долларын хохирол, түүнээс учруулсан 8,6 сая ам.долларын эдийн засгийн алдагдал нийт 23,5 сая ам.долларыг нэхэмжилж байна. Тухайн зээлдэгч өнгөрөгч хугацаанд 1,5 сая ам.долларыг хасч үлдсэн төлбөрийг нэхэмжилж байна. 

7. Нью Яармаг хаус прожект компанид олгосон 50 сая ам.доллар, үүнээс 19,4 сая ам.долларын эдийн засгийн алдагдлыг тооцож нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд төлөгдсөн дүн 28,8 сая ам.доллар, 85 тэрбум төгрөгийг хасч, үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

8. НВЦ компанид 21 сая ам.доллар олгож, 11,9 сая ам.долларыг нэмж нийт32,9 сая ам.долларыг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрийг хасаад 101 тэрбум төгрөг 800 саяыг нэхэмжилж байна. 

9. Бэрэн группийн арматур төсөл. Нийт хоёр удаагийн санхүүжилт олгосон. Хохирол 27,1 сая ам.доллар болоод 20,1 сая ам.долларын хохирлыг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрийг хасч тооцвол үлдэгдэл төлбөр 157 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа.

10. Бэрэн барилгын хувьд санхүүжилт олгосон 11,7 сая ам.доллар, эдийн засгийн алдагдал 6,5 сая ам.доллар. Үүнээс 1,1 сая ам.доллар, дөрвөн тэрбум төгрөгийг хасч 55 тэрбум 405 сая төгрөгийг нэхэмжилж байна. 

11. PCY компанид дөрвөн тэрбум төгрөг, алдагдал хоёр тэрбум төгрөгийг нэмж нийт 6,4 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрийг хасч, 5,1 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

12. Сэлэнгийн герефорд компани 4,1 тэрбумын хохирол, түүнээс алдагдал 2,3 тэрбум төгрөг, нийт 6,4 тэрбум төгрөг. Өнгөрөгч хугацаанд төлсөн төлбөрийг хасаад 6,1 тэрбумыг нэхэмжилж байна. 

13. Пирамид Орд ХХК. Нийт санхүүжүүлсэн дүн 15 тэрбум төгрөг, алдагдал 9,7 тэрбум төгрөг. Төлсөн төлбөрийг хасаад нийт 24,1 тэрбумыг нэхэмжилж байна. 

14. Мондулаан трейд компани. Санхүүжилт 15 тэрбум төгрөг, эдийн засгийн хохирол 8,3 тэрбум төгрөг. Нийт төлсөн төлбөрийг хасч 20,7 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

15. Модун ХХК. Санхүүжилт 5,8 тэрбум төгрөг. Үүнээс хохирол 2,6 тэрбум төгрөг. Нийт 447 сая төгрөгийг нэхэмжилж байна. 

16. Монгол мах экспо. Банкнаас 31 тэрбум төгрөгийн хохирол, 19,9 тэрбумын эдийн засгийн алдагдал, нийт 51.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төлсөн төлбөрийг хасч тооцоод 11,9 сая төгрөгийг нэхэмжилж байна.

17. Монгол эм импекс. 7,2 тэрбумын санхүүжилт, 4,5 тэрбумын алдагдал нийт 11,8 тэрбум төгрөг. Үүнээс төлж барагдуулсан өрийг хасаад 2,7 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

18. Вертеъс майнинг партнерс ХХК. Шүүхийн ажиллагааны хүрээнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлээгүй.

19. Чингисхаан банкны тухайд депогийн хувьд анх санхүүжүүлсэн 25 тэрбум төгрөг, түүнээс хүлээсэн алдагдал 15,8 тэрбум төгрөг, нийт 40,1 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. 

Энэ бүх зээлдэгч нарт бүгдэд нэг тэгш зарчмаар тооцооллыг гаргасан. Санхүүжилт бүрд өдөр тутамд банк төлбөр төлдөг учир хор уршгийг тооцож, нийт хохирлыг гаргаж тооцсон болно. 

Хор уршгийг тооцохдоо актив, пассив хөрөнгийн удирдлага тооцоолж, зээлийн хүүгийн тооцооллыг авч үзэж энэ эх үүсвэр ийм зардалтай гэдгийг тооцож өгсөн байдаг. 

Банктай байгуулсан гэрээнээс бага дүнгээр тооцсон гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Үүнд Шинэ яармаг төслийг авч үзье. Яллах дүгнэлтээр Хөгжлийн банкнаас тус төсөлд олгосон зээлийг нөхцөл зааж, барилт хийж олгосон. Тухайн барилт хийсэн мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл авах эрхийг ТУЗ-өөс олгосон. Үүнээс үүдэж хохирол учруулсан гэдэг зүйлийг ярих нь зүйтэй. Тухайн зээлийн хувийн хэргээс харвал Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолоор Шинэ Яармаг төслийг дэмжих тогтоол гарсан. Төсөл хэрэгжүүлэгч компани нь олон толгой компанитай. Үүнээс гол компани Юнайтед прожект групп компанийг авч үзвэл 2010 оноос төсөлд санхүүжилт авах олон ажил хийсэн. Төслөөр 2910 айлын орон сууц, 1110 машины зогсоол бүхий гурван хэсэг санхүүжилтээр бүрдэх орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлыг эхлүүлэхдээ Хятадын Эгзим банкнаас санхүүжилт авах ёстой байсан. 2012 оны дөрөвдүгээр сараас санхүүжилтийн гэрээ хийгдсэн. Гэхдээ зээл олгох эцсийн шийдвэр гараагүй. Шаардлага тавигдсан. Тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрсдөө эх үүсвэрээ зохицуулах үүрэгтэй. 2015 оны Засгийн газрын тогтоолд орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай тусгаж өгсөн байдаг. Энэ тогтоолоос өмнө дахин нэг тогтоол гарсан. Тэр нь өмнө нь Эгзим банкны санхүүжилт дээр баталгаа гаргах асуудал байсан. 35:15 хувийн баталгаанд шаардлага хангаагүй гэж ойлгосон. 

Энэ ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэгч 2015 оны тавдугаар сарын 4-нд Төрийн орон сууцны компанитай төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан. 

Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалт нь Хөгжлийн банкнаас зээлийн гэрээг Засгийн газрын тогтоолдоо нийцүүлээд ТОСК-д олгоно. ТОСК-ын санхүүжилтээр Шинэ Яармаг төслийг хэрэгжүүлж, орон сууцны хорооллыг барьж эхэлнэ. Ингээд Хятадын Эгзим банкнаас зээл авч, төсөл эхэлснээр ТОСК-д хоёр хувийн өгөөжийг олгоно. Бусад хүүг Шинэ Яармаг төсөл хэрэгжүүлэгч төлнө гэж заасан. Тэгвэл хэрэгжилт юу болсон бэ? Хэрэгжилтийн хувьд хүсэлт шаардлагууд тавьж, ТОСК гэрээ байгуулсан этгээд байгаа. 2015.05.28-нд ТУЗ-өөс зээл олголтыг зөвшөөрөх тогтоол гаргасан. Нийт 50 хүртэлх сая ам.долларын зээлийг ТУЗ-ийн өмнөх 27 дугаар тогтоолд зааснаар холбогдох гэрээг байгуулан олгохыг гүйцэтгэх удирдлага зөвшөөрсөн. Жилийн хүү 8.45 хүүтэй, хугацаа нь 2024 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл. Хүүг хагас жилд нэг удаа төлөхөөр заасан. Гол заалт нь бусад нөхцлийн хоёрдугаарт заасан. Энэхүү төслийн нийт санхүүжилтийг зардлыг хоёр хувааж нөхцөл бүхий дансанд байршуулах. ТОСК зээл олгох боломжит хугацаа зургаан сар байна. Энэ хугацаанд Хятадын Эгзим банк зээл олгоогүй тохиолдолд тогтоол цуцлагдана. Шинэ Яармаг төслийн эхний ээлжийн 25 сая ам.долларыг нөхцөл бүхий дансанд байршуулж зарцуулалт хийхийн өмнөх нөхцөл гэж заасан. Үүний нэг заалт нь Хөгжлийн банкны Эгзим банканд олгох зээлийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд гэж заасан. Үүний дагуу Хөгжлийн банкнаас 2015 оны тавдугаар сарын 28-нд олгосон. 

Ингээд нийт хохирлын нэхэмжлэлийг дөрөвдүгээр сарын 10-ны ханшаар тооцож 60 тэрбум төгрөг нэхэмжилж байна. 

10 : 20
2023-4-28

Өнөөдрийн байдлаар 596,6 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна

343808388_576713064441163_8234833042429963590_n

Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.БАТЫРБЕК:

-Зээлийн үйл ажиллагааны батлагдсан журмын дагуу зээл олгох схемээр процесс явагддаг байсан. Зээл авах хүсэлтээ өгч, монгол Улсын Хөгжлийн банкны хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу шаардлагатай бичиг баримтыг хүлээж авна. Газар дээрх судалгаа хийж, эрсдэлийн үнэлгээ хийж, актив, пассив, хуулийн дүгнэлт гаргадаг. Үүний дараа Зээлийн хороо хэлэлцэж, таван тэрбум төгрөгөөс доош зээлийг тус хороогоор, дээшхи зээлийг төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлэдэг байсан. ТУЗ шийдсэний дараа зээл олгох процесс явагддаг. 2017 оны зээлийн үйл ажиллагааны процесс шинэ хуулийн 10.1-д зааснаар Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. 

10.1.1. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, 

10.1.2 Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх,

10.1.3 Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэн байх, 

10.1.4 Нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх,

10.1.5 Төслийн эрсдэлийн үнэлгээг санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээний үнэлгээ, арга аргачлалаар тооцсон байх,

10.1.6 Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилтэд Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа баталгаа зэрэг өөрийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх зэрэг заалтууд одоо ч хэрэгжиж байна. Үүнтэй уялдуулж бодлогын журмыг шинэчилсэн. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтад Төсөл хөтөлбөр болон зээлдэгчид тавигдах шаардлагуудыг баталж өгсөн. 

4.1 Санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын Хөгжлийн банкны 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. 

4.2 Санхүүжилт хүсэгч болон холбогдох этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.2.1 Бус банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх

5. Зээлийн үндсэн нөхцөлийн талаар баримтлах бодлогын 5.8-д зааснаар зээлийн барьцааны зүйл нь үнэлгээтэй, хөрвөх чадвартай, өмчлөх болон эзэмших эрхийн зөрчилгүй байх гэж заасан. 

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу А лицензийг барьцаалж болно. Гэхдээ тухайн ашигт малтмалын ордод хөрөнгө оруулалт хийх зорилгоор. Олон аж ахуй нэгж ашигт малтмалын орд барьцаалж зээл авсан байдаг. 

6. Зээлийн судалгаа, шинжилгээ, шийдвэр гаргалтын талаар үе шатуудад гүйцэтгэх удирдлагын баталсан холбогдох журмаар зохицуулна. Өчигдөр нэг хүн хэлж байсан. Мөнхбат захирал энд гарын үсэг зурахгүй бол энэ зээл батлагдахгүй гэж хэлсэн талаар ярьж байсан. 

Ихэнх хүмүүсийг харахаар өндөр боловсролтой хүмүүс харагдаж байна. Бодвол гадаадад сурч байх хугацаанд ийм зүйл хий гэж сургаагүй байлтай. 2017 оны хууль болон холбогдох журамтай уялдаад бид бүгдийн зээл олгох процесс ингэж явагддаг байсан. 2011 онд батлагдсан зээлийн үйл ажиллагааны процесст мөн 2018 онд дараах өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хуулийн нийцлийг гурав хоногийн дотор шалгасан байх. Эх үүсвэрийн боломж байна уу, салбарын багтаамж бий юу, эдийн засгийн өгөөж байгаа эсэх, нэг салбарт олон удаагийн төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэх шаардлагатай 3-10 хоногт шалгадаг болсон. Хэрэв шаардлага хангаж байна гэж үзвэл судалгаа, шинжилгээний баг гардаг. Түүнийг төслийн санхүүжилтийн захирал батлаад явдаг. Схемийн хоёрдугаар хэсэгт судалгаа шинжилгээг хийнэ гэсэн үг. Нийт 45 хоногийн дотор хийдэг. Хэрэв дээрх шалгуурыг хангаагүй гэж үзвэл буцаадаг. Хангаж байвал гүйцэтгэх захиралд танилцуулдаг байсан. Гүйцэтгэх захирал хангаж байна гэж үзвэл эцсийн шат руу, хангахгүй гэж үзвэл буцаадаг. Ингээд судалгаа шинжилгээ хийгдсэний дараагаар эдийн засаг, хууль, актив, пассив удирдлагын дүгнэлтүүд гурав хоногийн дотор гардаг. Холбогдох дүгнэлт гарсны дараа Зээлийн хорооны удирдлагын гишүүдэд хоёр хоногийн өмнө заавал мэдэгдэл явуулдаг. Өөрөөр хэлбэл гишүүд шийдвэр гаргахад тус мэдээлэлтэй танилцсан байх ёстой гэж үздэг. Гэтэл энэ процесс алдагдсан байгааг та бүхэн харж байна. Мөн Зээлийн удирдлагын хороо шийдвэрээ гаргавал ТУЗ өөрийн хөрөнгийн 0,6 хувийн хөрөнгөөс дээш шийдвэрийг гаргадаг байсан. Зургаан тэрбумаас доош зээлийг Зээлийн удирдлагын хороо, гүйцэтгэх захирал шийдвэр гаргаад зээл олголт хийдэг байсан. 

Төлөөлөн удирдах зөвлөл гурав хоногийн өмнө хүргүүлдэг байсан. Улмаар мэргэжлийн ур чадвараа ашиглаж, хяналт тавьж шийдвэрийг зээлийн хорооны гишүүд гаргадаг байсан. Хэрэв болохгүй бол буцаадаг тогтолцоотой. 

Би энд байгаа нийт хүмүүсээс нэхэмжилж байгаа хохирлын хэмжээг тодорхойлсон. Тухайн үед болон одоо хэрэгжиж байгаа дүрэм, журам, хуулийн хүрээнд бүх нэхэмжлэлийг тооцоолсон. Нийт 893,7 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Өнөөдрийн байдлаар 596,6 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Зээлээ төлөөд явж байгаа тохиолдлууд байгаа. Хохирлоо барагдуулсан тохиолдлууд ч байгаа. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллага, ард иргэд, төр засгийн зүгээс та бүхнийг зээлээ төлөхийг шахаж шаардаж ирсэн. Уг нь бол зээлээ төлчихвөл асуудалгүй байсан. Хэрэв зээлээ зохих ёсоор зарцуулж, төлсөн бол энэ 10 хоногийн хугацаанд ингэж шүүх хуралдаанд оролцох шаардлага байгаагүй. Зээлдэгч нар энэ танхимд зөвхөн үнэнийг өчих ёстой. Харамсалтай нь үнэнтэй эс нийцэж байна. Хөгжлийн банк өгсөн мөнгөө л авах хүсэлтэй байна. Хариуцлагагүй хүмүүсээс болж энэд ийм асуудал яриад сууж байгаа нь харамсалтай. Хэрэв хууль, дүрэм, журмыг яс барьж ажилласан бол өнөөдрийн энэ үйл явдал болохгүй байсан. 

Шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр энд Хөгжлийн банк, аль нэг зээлдэгчээс хараат бусаар гаргасан дүгнэлтэд нийт зээлийн 74,3 хувь нь зориулалт бусаар зарцуулагджээ. олон зээлүүд банк бус санхүүгийн байгууллага руу орсон байна. Мөн зээлдэгчийн гэр бүлийн хүний данс руу оржээ. Хэрэгжих ёстой төсөл хөтөлбөрийн 18,7 хувь нь л зориулалтын дагуу ашиглагдсан байна. 

Магадгүй 1,8 их наядын чанаргүй зээл, 50 тэрбум төгрөгөөс дээш 30 сайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол бид хамгийн багадаа 20-1500 ажлын байрыг бий болгох боломжтой байсан. Нийт 54 мянган ажлын байр гэсэн үг. 

Хэрэв үр ашигтай зориулалтын дагуу төслүүд хэрэгжсэн бол ажлын байр ч үүнийг дагаад өсөх байлаа. 1,8 их наяд төгрөгийг зээлийг тухайн үед Тавантолгойн дулааны цахилгаан станцад буюу Тавантолгой дулааны цахилгаан станцыг барихад зарцуулсан бол босгох боломжтой байсан. Оюутолгойгоос жилд 220-240 сая ам.долларын цахилгаан эрчим хүчинд зарцуулж байгаа мөнгийг бид дотооддоо авч үлдэх боломжтой байлаа. Өнгөрсөн найман жилийн төлөлтийг дундаж ханшаар тооцвол 2,5 их наяд төгөргийг импортод зарцуулжээ. Нийт 200 гаруй төсөл хөтөлбөрийг буцаасан. Шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр. Гэтэл энэд байгаа хүмүүст нөхцөл тавиад зээл олгочихсон байна. Хугацааг нь сунгаж ужгирсаар байгаад өнөөгийн нөхцөл байдал үүссэн. Томилсон, томилуулсан хоёр нь аль аль талдаа шаардлагаа зөв тавиад явсан бол энэ танхимд арай өөр зүйл яриад байх байж байсан. Алт хөтөлбөр Болоршүр дөрөвхөн сарын хугацаатай өгсөн гээд байгаа. Сэлэнгийн рэйфорд үхрийн аж ахуй. Зөндөө төсөл хөтөлбөр хэрэгжиж байхад яагаад заавал Хөгжлийн банкнаас авсан юм. Хэн ч албадаагүй. Бид бүхэн арилжааны банкнаас авах байсан гээд байгаа. Мөн арилжааны банкны шалгуур хангаагүй байж хэрхэн Хөгжлийн банкнаас зээл авчихав. Энэ бүхнээс үүдэж өнөөдөр бид танхимд сууж байна. 

Бид 151 мянган аж ахуй нэгжийн 0,1 хувьд тэнцэх аж ахуй нэгжид л боломж олгосон. Цаана нь байсан 99,9 хувийн аж ахуйн нэгжийн боломжийг хатуу хэлбэл хулгайлсан байна. 

Өнгөрсөн хугацаанд сүн түших, бэлэг болгож авсан зүйлийн талаар ярьсан. Хэн ч аливаа зүйлийг авахдаа чанар, стандартыг баримталдаг. Энэ бол хариуцлагагүй явдал. Тиймээс хийсэн үйлдлээ тунгаан бодохыг хүсч байна. 

Зээл бүрийн асуудлын танилцуулгыг хохирогчид танилцуулаад явна. Шүүхээр ус, тосоо ялгуулаад гарах байх. Гэхдээ тодорхой түвшинд  өтсөл нь хэрэгжсэн аж ахуй нэгжүүд байсан гэдгийг онцлох нь зүйтэй. 

09 : 49
2023-4-28

"Хөгжлийн банк"-ны шүүх хуралдаан 10 дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.28/10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан асуулт, хариултаар үргэлжлэх юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж