Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 250 орчим км зайд орших чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй. Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Москвад ирэхэд нь баривчилсан бөгөөд залилан мэхэлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгэр түүнд есөн жилийн хорих ял өгсөн.

Гэвч Навальныйг бүх насаар нь торны цаана суулгаж ч болзошгүй экстремизм, терроризмын шинэ хэргүүд тулгаж байгааг тэр өчигдөр /2023.04.27/ мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ шоронгоос видео хэлбэрээр хийсэн бөгөөд экстремизмтэй холбоотой хэргүүдийг няцааж чадвал 30 жил хоригдож магадгүй гэв. 

Оросын цэргийн блоггер энэ сарын эхээр дэлбэрэлтэд өртөж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Татарский нэртэй блоггер баримал хүнээс авсны дараа тус баримал нь дэлбэрчээ. Навальныйн гол холбоотон Иван Ждановын хэлснээр мөрдөн байцаагчид уг хэрэгт Навальныйг холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл барималыг Татарскийд өгсөн Дарья Трепова гэх эмэгтэй нь Навальныйг идэвхтэй дэмжигч байж болзошгүй аж. Мөн холбоотон Леонид Волковын хэлснээр Навальныйн сан үүсгэн байгуулагдсанаас хойших бүх үйл ажиллагааг буцаан гэмт хэрэгт тоцоож, түүнд 35 жил хүртэл хорих ял оноож болзошгүй гэв.

Навальныйтай хамт экстремизмийн хэргээр шалгагдаж буй 11 сэжигтэн эрх чөлөөтэй явж байгаа аж. Тэдгээр 11 хүнийг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсныг Лхагва гаригт болсон шүүх хурлын үеэр мэдэгдлээ. 

Шүүхээс Навальныйд 196 хэргийн материалтай танилцаж, судлахад зориулан 10 хоногийн хугацаа өгчээ. Дараагийн шүүх хурал хэзээ болох тов хараахан зарлагдаагүй байна.

Навальный хоригдох хугацаандаа шоронгийн хувцасаа зохих ёсны дагуу өмсөөгүй, харгалзагчид өөрийгөө танилцуулаагүй, нүүрээ угаах ёстой цагтаа угаагаагүй гэх мэт сахилгын зөрчлийн хэргээр шийтгэлийн өрөөнд хэдэн сарыг өнгөрөөжээ. Шийтгэлийн өрөө гэдэг нь нэг л хүн багтах жижигхэн өрөө юм. Навальныйн дэмжигчид түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, камерт нь нүд сохром хурц гэрэл тавьсан, сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй хамт байрлуулсан зэрэг хэрэгт хорих ангийн удирдлагуудыг буруутгажээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-28 202.9.47.4

Зоригтой байнаа

Avatar

Нэргүй 2023-04-28 217.148.142.196

Шоронгоосоо видео мэдэгдэл хийгээл. Гоё юм бишүү

Avatar

зочин 2023-04-28 103.212.116.88

жил хүрэхгүй хугацааны дараа фашист путин өөрийнхөндөө алуулж оростт нэг хүний дарангуйлал устахаар Навальный чөлөөлөгдөж оросын баатар болох нь тодорхой. үхэхдээ үхэр буугаа тавина гэж путин амьд дээрээ чадах бүхнээ л хийж байх шиг байна. тэснээ баатараа, маш бага хугацаа үлдсэн

Avatar

Сонирхогч 2023-04-28 78.187.120.177

СССР-т Эрүүгийн хуулийн 58-р зүйл үйлчилж байсан үед улс төрийн гэмт хэрэгт бол шууд 10 жил, харин дээрэм хийгээд хүн алсан ч түүнээс бага авдаг байсан баримт байдаг. Үүнийг Сольженицын бичээд тэр үед хөөгдөж байсан. 1956 оноос зөөлөрсөн юм билээ. Улс төрийн хэрэг тохох маш амар байдгийг үзүүлж байна даа. Бодох л асуудал. Дараа шүүгдсэн хүн нь баатар болох нь ч байдаг. Эдрээтэй шүү.

Avatar

үнэн 2023-04-28 202.21.126.82

ОХУ бүр хойд солонгос руу яваад байдаг шүү. Хүүхэд энх тайвны тухай дуу дуулсан гэж аав нь 9 жил хорих ял авсан! Энэ бол галзуурал!

Avatar

Нэргүй 2023-04-28 124.158.65.16

Оросын авилгын эсрэг тэмцэгч Навальныйг путин хог ёстой тамлаж байна даа.

Avatar

Зочин 2023-04-28 202.126.88.77

Хятад , авилагачидтайгаа тэмцдэг бол Оросд , тэмцэгчтэйгээ тэмцдэг . Яаж хөгжих вэ дэ ..

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.160.66

овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.190.147

Дашдондогын хулгайч лхамсүрэн чи өөрийгөө л хичээ,,,

Avatar

tun zov shuu 2023-04-28 192.82.87.171

eh oronoo hariin ulsiin erh ashigiig toloo hudaldaj eh oronoosoi uravsan hvnd bol tohirson yl daa. Ard tvmeniihee erh ashigaas urvaj harid ajilsan ene metiin hvmvvsiig tvvhend dandaa ustgaj barij horij baisan daa. Amerikd ch bas tiim sh dee. uls oronii erh ashig gej bii terenees bish hen negen hvn ard tvmenii toloo bish ooriin ner aldar ashigiin toloo ybval iim hubi tavilan hvrten dee..

Avatar

Зочин 2023-04-28 202.21.103.139

Маш зөв. Хэрээ мэдэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.190.147

Энэ орос залуу чамд ямар гэм хийгээв,,,авгайтай чинь үсрээд чамайг гомдоогоо юу,,,аягатай хоолруу чинь өнгийгөөд байнуу,,,чамаас мөнгө зээлчихээд бултаад байгаа юмуу,,,бүр аль эсвэл чи энэ орос залуугаас хулихдаад мөнгийг нь авчихаад шоронд удаан суугаасай гэж хүсээд байгаа юмуу,,,

Avatar

Зочин 2023-04-28 66.181.161.196

Харин чи л их сүжрээд байх юм, ямар учиртай юм болоо…Бүр шүлс чинь үсэрч байгаа нь харагдлаа.

Avatar

Зочин 2023-04-28 64.119.22.209

Яг Путин ч энгэ тэг гэж заавар өгөөгүй л байх л да . Криенко мэт нь Путинд үнэнчээ харуулах гээд л алжж өгч байгаа л дөө. Санаачлагатай байхгүй бол өөрөө алуулншдэ ..Систем нь тийм юм л дөө

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.160.12

Buudzan ni deeree amar

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.190.147

Чамайг ч гэсэн буудчихвал зүгээрээ,,,,, тиймээ оркоо,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж