Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

Навальныйг бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 250 орчим км зайд орших чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй. Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Москвад ирэхэд нь баривчилсан бөгөөд залилан мэхэлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгэр түүнд есөн жилийн хорих ял өгсөн.

Гэвч Навальныйг бүх насаар нь торны цаана суулгаж ч болзошгүй экстремизм, терроризмын шинэ хэргүүд тулгаж байгааг тэр өчигдөр /2023.04.27/ мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ шоронгоос видео хэлбэрээр хийсэн бөгөөд экстремизмтэй холбоотой хэргүүдийг няцааж чадвал 30 жил хоригдож магадгүй гэв. 

Оросын цэргийн блоггер энэ сарын эхээр дэлбэрэлтэд өртөж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Татарский нэртэй блоггер баримал хүнээс авсны дараа тус баримал нь дэлбэрчээ. Навальныйн гол холбоотон Иван Ждановын хэлснээр мөрдөн байцаагчид уг хэрэгт Навальныйг холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл барималыг Татарскийд өгсөн Дарья Трепова гэх эмэгтэй нь Навальныйг идэвхтэй дэмжигч байж болзошгүй аж. Мөн холбоотон Леонид Волковын хэлснээр Навальныйн сан үүсгэн байгуулагдсанаас хойших бүх үйл ажиллагааг буцаан гэмт хэрэгт тоцоож, түүнд 35 жил хүртэл хорих ял оноож болзошгүй гэв.

Навальныйтай хамт экстремизмийн хэргээр шалгагдаж буй 11 сэжигтэн эрх чөлөөтэй явж байгаа аж. Тэдгээр 11 хүнийг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсныг Лхагва гаригт болсон шүүх хурлын үеэр мэдэгдлээ. 

Шүүхээс Навальныйд 196 хэргийн материалтай танилцаж, судлахад зориулан 10 хоногийн хугацаа өгчээ. Дараагийн шүүх хурал хэзээ болох тов хараахан зарлагдаагүй байна.

Навальный хоригдох хугацаандаа шоронгийн хувцасаа зохих ёсны дагуу өмсөөгүй, харгалзагчид өөрийгөө танилцуулаагүй, нүүрээ угаах ёстой цагтаа угаагаагүй гэх мэт сахилгын зөрчлийн хэргээр шийтгэлийн өрөөнд хэдэн сарыг өнгөрөөжээ. Шийтгэлийн өрөө гэдэг нь нэг л хүн багтах жижигхэн өрөө юм. Навальныйн дэмжигчид түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, камерт нь нүд сохром хурц гэрэл тавьсан, сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй хамт байрлуулсан зэрэг хэрэгт хорих ангийн удирдлагуудыг буруутгажээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж