НЭМЭЛТ:
Энэ цаг мөчид Соёлын төв өргөөнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Тавантолгой ордоос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг энэ удаад хэлэлцэхгүй, зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасанд иргэд бухимдалтай байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд жил бүр ногдол ашиг өгч байх ёстой. Энэ асуудал дээр Засгийн газар болон толгой компанийн зүгээс байр суурь нэг байгаа гэлээ. Харин иргэд дараах байр суурь илэрхийлэв.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа иргэн “Түүхэндээ анх удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурал болж байна. Энэ нь ард иргэд шаардсаны үр дүн болохоос Ардын намаас томилогдож ирсэн та нарын гавьяа биш шүү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлож, экспортод гаргасан нүүрсээр мянга, мянган цэцэрлэг, сургууль барьж, ногдол ашиг өгч, Монголын ард түмэн хангалттай амьдрах бололцоо байсан. Гэвч үе, үеийн Засгийн газар энэ ажлыг хийгээгүй. Монголчууд аа маргааш талбай дээр гарч ирээрэй. Баялагтаа эзэн болно гэж У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч болсон.
Монгол Улсын иргэдийн 75 хувь нь нэн ядуу болсон. Хамгийн муу Засгийн газар, яргачингууд өнөөдөр төр барьж байна” гэв.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа иргэн “Д.Ганбат даргатай ногдол ашгийн талаар зөндөө л уулзаж байсан. Дандаа амиа аргацааж, худлаа ярьж ирсэн. Ард түмнийг битгий доромжил. Та нар зальтай. их мундаг зальтай. Ард түмнийг доромжлохоо боль. Өмнө нь сонгосон ТУЗ-ийн гишүүдийг хүчингүй болго. Гуравны нэг хүрэхгүй хүмүүсийг цуглуулчихаад хурал хийж байна.
Цэгмэдийг яаж байгаа юм, үгийг нь хэлүүлэхгүй. Цагдаа өргөөд аваад явчихлаа.
Төрд байгаа хулгайч нартайгаа хуйвалдаад нүүрсний хулгайч нарынхаа нэрийг зарласангүй” гэв.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа иргэн “Баялгийн эзэд монголчууд баялгаа хүртмээр байна, Ерөнхийлөгчтэй уулзана. Ерөнхийлөгч өө одоо та нар бид нарын ногдол ашгийг бүрэн бүтнээр нь өгөөдөх гэж шаардаж байна. Ард түмэн чинь өлсч байна. 100 мянган төгрөгөөр юу авах юм бэ, шуудай гурил л авна. Доромжилж байна.
Эдийн засагч Х.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд хүчингүй, сонгох комисст нь 1072 хувьцаа эзэмшигчийн төлөөлөл оруул. Төлөөлөл оруулж байж, асуудлыг ярих ёстой” гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг тараах асуудлыг 6 сараар хойшлууллаа
НЭМЭЛТ:
"Эрдэнэс Тавантолгой" ХК –ийн хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн хуралд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Гантбат танилцуулга хийлээ.
Энэ үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа.
Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах шийдвэр гарч магадгүй гэх хүлээлт байсан ч хойшиллоо.
УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Энэхүү хугацаа нь ирэх аравдугаар сард дуусгавар болох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг шийднэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурал өнөөдөр /2023.04.28/ болох бөгөөд Монгол Улсын 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах уу, эсвэл нүүрс угаах үйлдвэр барих уу гэдэг шийдлийн аль нэгийг гаргана.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан дүн гарсан. Иймээс дээрх ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, аль эсвэл үр өгөөжийг нь улам нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болсны дараа ногдол ашиг тараах уу гэдэг шийдэл гарах юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэнэ. “Эрдэнэс Таавантолгой” компани дээр 2022 оны долдугаар сараас эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Тус үйлдвэрийг 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй бөгөөд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай” гэж мэдэгдэж байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн сүүлд 2012 онд 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид 96 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байсан юм.
Г.ХОРОЛ