Ньюс хөтөч: Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч дөрөвдүгээр сарын 28-нд болох үйл явдлыг мэдээлж байна.


09.30 цагт: Шинжлэх ухааны академийн байранд Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг  эрчимжүүлцгээе” сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой. Утас: 9971-7977.

10.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны чуулган болно.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.

11.00-15.00 цагт: Соёлын өвийн үндэсний төвд Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал ба түүний илэрхийллийн ай. Нөхцөл байдал, туршлага, гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9100-0200.

13.00-14.00 цагт: Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран "Эх түүх-Дархан хил" түүхийн улсын 25 дугаар олимпиадыг зохион байгуулсан талаар мэдээлнэ. Утас:9008-8881.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж