Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Азийн шар шороон шуургыг судлах, биологийн олон янз байдлыг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд “Тавантолгой” ХК, Монгол Улсын Их Сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Тус сургуультай 2021 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн үргэлжлэл болгон дээрх гэрээг байгуулж, “Тавантолгой”ХК, МУИС-тай хамтарсан Өмнөговь аймгийн Номгон сум дахь “Сургалт, судалгаа, инновацийн төв”-ийн үйл ажиллагааг энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Холбоотой мэдээ