Австралийн Брисбэн хотоос дөрөвдүгээр сарын 12-нд хөдөлсөн "Quantum of Seas" аяллын хөлгөөс нэг зорчигч алга болжээ. Хөлөг онгоц 16 хоног аялаад, дөрөвдүгээр сарын 28-нд Хавайн Хонолулу хүрэх төлөвлөгөөтэй байсан.
Кайлуа Конагаас өмнө зүгт 805 км зайд эрэгтэй хүн усанд унасан гэх дуудлагыг Мягмар гаригийн орой эргийн хамгаалалтынхан хүлээж авчээ. Гэвч АНУ-ын эргийн хамгаалалтын алба аяллын хөлөг онгоцноос хүн унасан гэх ул мөр олоогүй байна. Эргийн хамгаалалтын “Геркулес” нисдэг тэрэг Лхагва гаригт зургаан цагийн турш агаараас хайлт хийсэн. Пүрэв гаригт ч бас эрлийг үргэлжлүүлжээ.
Аяллын хөлөг онгоц хоёр цаг орчим хугацаанд ослын газар байсан бөгөөд зорчигчийг аврахын тулд зургаан ширхэг аврах цагираг унагажээ. Ингээд ч ул мөр олдоогүй тул хөлөг аяллаа цааш үргэлжлүүлсэн аж.
Хөлөг онгоцны зорчигч Жоржина Томпсон тэр орой орондоо орсон хойноо "Оскар, Оскар, Оскар" гэсэн дуудлагыг сонсчээ. Оскар гэдэг нь "хүн усанд унасан" гэсэн тусгай код юм.
"Quantum of Seas" хөлөг онгоц 2014 онд Саутхэмптоноос Нью Йорк руу анхны аяллаа хийсэн. Робот зөөгчтэй, тавцан дээр шүхрээр үсрэх боломжтой гээд олон давуу талтай тул тухайн үедээ дэлхийн хамгийн ухаалаг аялалын хөлөг гэж нэрлэгдэж байв. Уг хөлөг нь 16 давхар өндөр бөгөөд 4500 зорчигчийн багтаамжтай. Мөн хөлгийн баг нь 1500 хүний бүрэлдэхүүнтэй ажээ.
Эх сурвалж: CNN