927,413 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

927,413 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 229,411,994 төгрөгийн үнийн дүн бүхий 927,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%), Женко тур бюро ХК (JTB +12.59%), Айтүүлс ХК (ITLS +12.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -13.62%), Шивээ овоо ХК (SHV -8.06%), Голомт Банк ХК (GLMT -6.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

      -Хөрөнгө оруулалтын сангийн 65,938 ширхэг нэгж эрхийг 24,961,098 төгрөгөөр,

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг бондыг 400,000,000 төгрөгөөр,

      -Хөрөнгөөр баталгаажсан  150 ширхэг үнэт цаасыг 14,988,000 төгрөгөөр,

      -Багцын арилжаанд нийт 321,704 ширхэг үнэт цаасыг 402,130,000 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 1,071,491,092 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.71% хувиар буурч, 37259.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,606,700,899,540 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж