-УИХ-ын дарга төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгов-
УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд болон нийслэлээс сонгогдсон гишүүдэд инфляцийн нөхцөл байдлыг судалж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүрэг чиглэл өглөө. Хэдийгээр инфляцийн эрчим бага зэрэг саарч байгаа боловч иргэдээс ирж буй санал гомдол, нийгмийн судалгааны дүнгээр иргэдийн амжиргаанд нөлөөлж буй гол санаа зовоосон асуудлаар үнийн өсөлтийг нэрлэж байна. Иймд өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг амралтын өдрүүдээр зах, худалдааны төвүүдэд ажиллаж, мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө. Мөн эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд чиглэл болгон өгөв.
Зочин 2023-04-27 124.158.109.175
Олон түмэнээ бүр туйлдуулж байгаад арай нэг мэдсэн болж, анхаарсан нэр хүлээж байна уу? Хулгайч нар, үнийн өсөлт, хотын дарга гурваас оос болж сонгуульд унав даа.
м 2023-04-27 202.126.92.98
та нар судлаад л байдаг судлаад л байдаг өдөр өдрөөр бүх юмны үнэ нь өсөөд үнэхээр хэрэг алгаа. 1 кг үхрийн мах 20,000 төгрөг хүрлээ. Махаа авч идэж чадахгүйд хүрлээ штээ дарга нараа
Иргэн 2023-04-27 66.181.182.30
Бас нэг нууцаар батлаад нууцаар хэрэгжүүлдэг хууль гараад ирэв үү. Хулгайлах ,Шоудахаас өөр хийдэг ажил энэ төрд алга юмаа.
Зочин 2023-04-27 122.201.22.231
Бидний 30 жилийн өмнө орилолдож байж олж авсан зах зээлийн нийгэм шүү дээ