УИХ-ын дарга үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэгдэв

УИХ-ын дарга үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэгдэв

-УИХ-ын дарга төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгов-

УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд болон нийслэлээс сонгогдсон гишүүдэд инфляцийн нөхцөл байдлыг судалж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүрэг чиглэл өглөө. Хэдийгээр инфляцийн эрчим  бага зэрэг саарч байгаа боловч иргэдээс ирж буй санал гомдол, нийгмийн судалгааны дүнгээр иргэдийн амжиргаанд нөлөөлж буй гол санаа зовоосон асуудлаар үнийн өсөлтийг нэрлэж байна. Иймд өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг амралтын өдрүүдээр зах, худалдааны төвүүдэд ажиллаж, мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө. Мөн эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд чиглэл болгон өгөв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж