Тавдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байна

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байна

Тавдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Тодруулбал, Монгол орны нутгийн баруун хойд хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутаг мөн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудын ихэнх болоод Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн/ОЖД/ байх төлөвтэй байна.

Хур тунадас баруун хойд хэсгээр буюу Увсын ихэнх Завханы баруун болон хойд мөн Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар зүүн хэсгээр буюу Өмнөговь, Дундговь аймгуудын нутгын зүүн, Дорноговийн нутаг болоод Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орно. Бусад нутгаар дундажийн орчим байхаар төлөвтэй байна.

Сарын ерөнхий явцын тухайд сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байна. Сарын нэгдүгээр арав хоногийн дундаас буюу таван зургааны үеэс эхлээд аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, нойтон цас орж салхи шуургатай байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн сүүлчээр буюу найм, ес, аравны үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, сарын дунд үеэр буюу хоёрдугаар арав хоногийн дунд сүүлч үеээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.

Иймд сүүлийн саруудад өдрийн max, шөнийн min температурын зөрөө болоод дулаан, хүйтэн үеийн зөрөө /хэлбэлзэл/ их байгаа тул малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, зочир хүйтрэлт зэргээс урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж