Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Гуя дагуулж хүзүү

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Элчин сайд нарын томилгоо хэл ам дагуулж эхэллээ.

Учир нь, Гадаад харилцааны яаманд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд байхад үл тоож, Б.Энхбатыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Б.Баярсайханыг Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон нь янз үзсэн хэрэг ч гэж үзэх хэсэг байна.

Тодруулбал, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр нь дэвшиж, дэмжлэг хүлээсэн Б.Энхбат нь  Сөүл хот дахь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүн юм байна. Үндсэндээ МАН-ын томилгоогоор дээрх алба хашиж ирсэн.

Харин Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр нь дэвшин дэмжлэг хүлээсэн Б.Баярсайханы хувьд Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан ч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь асуудалтай байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсээр байгаа.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллах үед Б.Баярсайхан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Эдүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, Д.Ариунболд нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон, хоригдож буй.

Б.Баярсайхан нь Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын алба хаших үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Энэ үед ТУЗ-ийн дарга тус компанийн үйл ажиллагаанд хяналт сайн тавьж ажиллаж чадсан бол хулгайг эрт илрүүлэх боломж байсан гэдгээрээ хариуцлага яригдах ёстой атал Япон улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлсэн нь хэр зөв шийдэл бэ гэдэг асуудал хөндөгдөж буй юм.

Иймээс Засгийн газрын хуралдаанаас дэмжлэг хүлээсэн Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсоныг “гуя дагуулж хүзүү боллоо” гэж шүүмжилж байна.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж байсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж