Монгол Улс 2023 оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.доллартай тэнцэх экспорт хийжээ. Нүүрсний экспортын орлого 2023 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 94 хувиар өссөн байна. Зэсийн баяжмал мөнгөжөөгүй алтнаас бусад түүхий эдийн экспорт 91-ээс дээш хувиар нэмэгджээ. Тухайлбал, чулуун нүүрснээс олох валютын орлого 2.3, цайрын хүдэр баяжмал 1.4, жонш 2.8 дахин өссөн байна.
Монгол Улс оны эхний гурван сард 14.1 сая тонн нүүрс экспортолсон. Зарим эдийн засагчдын хувьд, энэ эрчээрээ явбал жилийн эцэст нүүрсний экспорт 40 сая тонн давах бололцоотой. Уул уурхайн салбарын өсөлтийг дагаж эдийн засаг өснө, валютын орох урсгалд том нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Шинжээчдийн таамаглалаар, Монгол Улс Хятадын коксжих нүүрсний 40 орчим хувийг нийлүүлж буй бөгөөд 2023 онд энэ хэмжээгээ хадгалах бололтой. Эрх баригчид 40 гаруй сая тонн нүүрс Хятадад нийлүүлнэ гэж ярьж байгаа боловч бодит байдал дээр 30 орчим сая л гарах боломжтой ажээ.
Холбоотой мэдээ