Серена Вилльямс ирэх сард эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Серена Вилльямс ирэх сард эргэн ирнэ

Талбайн тэннисний эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Серена Вилльямс хөлөндөө мэс заасал хийлгэсэн учир Америкийн нээлттэй тэмцээнийг өнжихөөр болсон. Ер нь дүү Вилльямс өнгөрөгч долдугаар сард Британийн нээлттэй тэмцээн (Вимбелдон) – д түрүүлснээс хойш гэмтлээ эмчлүүлж дахин талбайд гараагүй юм. Энэ хоёр сарын хугацаанд тэрбээр дэлхийн чансааг тэргүүлэгч хэвээр байсан нь  өрсөлдөгчид нь түүнийг нэхэхээр ялалт байгуул чадаагүй. Харин энэ долоо хоногт эхлэх Америкийн нээлттэй тэмцээнд дэлхийн хоёр дахь тоглогч Каролин Возняцки түрүүлбэл Серена Вилльямсын байр суурь ганхах болно. Гэхдээ түүний хөгжөөн дэмжигчдэд нэг сайн мэдээ байгаа нь ирэх есдүгээр сарын 26-нд Японы Токио хотноо эхлэх Торэй Пан Пасифик тэмцээнд Серена оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд манай гаригийн топ 10 тэннисчний эхний найм нь оролцох юм байна.

Score Studio    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж