Зээлийн гэрээгээр 20 жил АНУ-д амьдарсан панда нутаг буцав

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Зээлийн гэрээгээр 20 жил АНУ-д амьдарсан панда нутаг буцав

Зээлийн гэрээгээр 20 жил АНУ-д амьдарсан панда нутаг буцав

Яаяа нэрт хулсны баавгай АНУ, Хятад хоорондын зээлийн гэрээний дагуу Мемфисийн амьтны хүрээлэнд 20 жил амьдарсны эцэст нутаг буцаж байна. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр Яаяа панда 22 настай. Энэхүү панда нь судалгаа болон байгаль хамгаалах төслүүдийн гол түлхүүр байсан бөгөөд хүмүүст Хятадын соёлыг таниулахад тус болжээ. Мемфисийн амьтны хүрээлэнд 20 жил байх хугацаандаа Яаяа эрүүл саруул, арчилгаа сайтай байсан гэж албаныхан хэлэв. Хятадад очсон хойно нь Яаяагийн эмчилгээг хариуцах малын эмч болон амьтан судлалын ажилтан түүнийг дагалдан явж байна.

Яаяа 2000 оны наймдугаар сарын 3-нд Бээжинд төрсөн. Түүнийг 1998 оны долдугаар сарын 18-нд Мемфисийн амьтны хүрээлэнд зээлийн гэрээгээр авчирчээ. Анх ирэхдээ ЛеЛе нэртэй өөр пандатай хамт ирсэн боловч энэ оны хоёрдугаар сард нас барсан юм.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Яаяатай яг л нэгэн гэр бүл мэт байснаа дурсчээ. "Мемфис амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон нутгийн иргэд Яаяаг маш их санах болно. Шинэ амьдралд нь сайн сайхныг хүсье" гэж амьтны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.

Хулсны баавгайн дундаж наслалт зэрлэг байгальд 15 орчим жил байдаг. Олон арван жилийн судалгаа, хамгаалах үйл ажиллагааны хүчинд аварга хулсны баавгайн төрөл зүйл устах үгүй болох аюулаас холдож, тоо толгой нь нэмэгдсэн байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж