Оросын ЭСЯ, худалдааны газрын данснаас мөнгийг нь хураажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Оросын ЭСЯ, худалдааны газрын данснаас мөнгийг нь хураажээ

Оросын ЭСЯ, худалдааны газрын данснаас мөнгийг нь хураажээ

Польшийн эрх баригчид Оросын дипломат төлөөлөгчийн газар, худалдааны газрын данснаас мөнгө хураан авсан гэж ОХУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреев мэдэгдэв. Тэрбээр Оросын Риа-Новости агентлагт энэ тухай мэдээлсэн байна.

“Сантандер банк дахь Элчин сайдын яам болон худалдааны төлөөлөгчийн газрын дансны мөнгийг прокурорын байгууллагаас өөрийн данс руу шилжүүлсэн тухай мэдээллийг бид хүлээн авлаа” гэж Элчин сайд хэлжээ. Түүний хэлснээр, яригдаж буй мөнгөн хөрөнгө маш их бөгөөд ам.доллар болон Польшийн злотын аль алинд нь хадгалагдаж байжээ. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг бүдүүлгээр зөрчиж байна гэсэн байна.

Варшав өмнө нь Орос Украинд нэвтэрсний дараа мөнгө угаах, терроризмд ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Оросын элчин сайдын яамны дансыг царцаасан юм. Харин Сантандер банк ЭСЯ-тай хамтын ажиллагаагаа цуцалж, дансуудыг хааснаа мэдэгдэв.

“Rzeczpospolita” сонинд мэдээлснээр, хоёр газрын дансанд ойролцоогоор 912,000 ам.доллар, 800,000 злот байсан аж. Үүний зэрэгцээ Оросын 45 дипломатчийг тагнуул хийсэн хэргээр Польшоос хөөжээ.

Өмнө нь 2022 оны тавдугаар сард Варшав дахь Оросын ЭСЯ-ны дансыг хаасны хариуд Москва Польшийн дипломат төлөөлөгчийн газрын дансыг царцааж байв.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж