Хятад улс цөмийн зэвсгээ урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлж, АНУ-тай ирээдүйд гарах аливаа зөрчилдөөнд бэлдэж байна гэж шинжээчид үзэж байна. “SIPRI” судалгааны төвийн тооцоолсноор Хятадад 350 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа бөгөөд энэ нь АНУ, Оростой харьцуулахад цөөн.
Гэхдээ цэнэгтэй хошууны тоог ирэх 2035 он гэхэд 1500 ширхэгт хүргэж болзошгүй гэж Пентагон өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн.
Энэ талаар Америкийн Эрдэмтдийн холбооны Мэтт Корда хэлэхдээ "Хятад улс аюулгүй байдлаа хэдхэн зуун цөмийн зэвсгээр ханахаа больсон бололтой" гэж мэдэгджээ.
Хятад улс 1964 онд анхны цөмийн туршилтаа хийснээс хойш цөмийн цэнэгтэй хошууны тоогоо даруухан хэмжээнд барьж ирсэн бөгөөд аливаа зөрчилд түрүүлж атомын бөмбөг хаяхгүй гэх байр суурийг илэрхийлдэг байв. Гэвч Ши Жиньпин Хятадын цэрэг армийн өргөн хүрээтэй шинэчлэлтийг эхлүүлснээр мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ амжилтгүй болбол эсрэг довтолгоон хийх боломжтой байхаар цөмийн зэвсгээ сайжруулж эхэлсэн.
АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн туслах профессор Дэвид Логан хэлэхдээ, "Хятад улс цөмийн зэвсгээ өргөжүүлэх, шинэчлэх түүхэн ажлыг хийж байна" гэж мэдэгдсэн. Тодруулбал, энэ нь байлдааны цөмийн хошууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна пуужин, нисэх болон шумбагч онгоц зэргийг цогцоор нь сайжруулах явдал юм. “MIT”-ийн Олон улсын судалгааны төвийн ерөнхий судлаач Эрик Хегинботам "Ши Жиньпин Хятад улсыг цөмийн хариу арга хэмжээ авах чадвартай улсаас дэлхийн гурав дахь том цөмийн гүрэн болгох зорилттой" гэж мэдээлэв. Мөн энэ нь түүхэнд анх удаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд нэг биш, харин хоёр боломжит цөмийн өрсөлдөгчөө авч үзэх шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь цөмийн төлөвлөлт, тогтвортой байдалд том нөлөө үзүүлэх болно” гэж мэдэгджээ.
Пентагоноос өнгөрсөн жил мэдээлснээр, Хятад улс тив алгасах баллистик пуужин хөөргөх байгууламжуудыг идэвхтэй байгуулж байгаа бөгөөд нийтдээ 300 гаруй пуужинтай гэв.
Харин Хятад улсын зүгээс "үндэсний аюулгүй байдалд шаардлагатай цөмийн зэвсгээ хамгийн доод түвшинд байлгаж буйгаа онцолжээ.
Ши Жиньпин өнгөрсөн сард Оросын удирдагч Владимир Путинтэй хийсэн хамтарсан мэдэгдэлдээ цөмийн дайныг "хэзээ ч эхлүүлэх ёсгүй" гэж хэлсэн. Хятадын мэдээлэл олон нийтэд нээлттэй биш ч Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын тооцоогоор Бээжин 2021 онд цөмийн хөтөлбөртөө 11.7 тэрбум ам.доллар зарцуулсан нь АНУ-тай харьцуулбал гурав дахин бага байна.
Хятад улс цөмийн зэвсгийнхээ нөөцийг хурдацтай бүрдүүлэхэд тодорхой саад бий гэж шинжээчид үзэж байгаа. Энэ нь үндсэндээ байлдааны цөмийн хошууг бүтээхэд шаардлагатай задрах материалыг үйлдвэрлэх боломж Хятадад хязгаарлагдмал байдаг гэнэ. Гэхдээ энэ тал дээр ОХУ-аас тусламж авах бүрэн боломжтой. Тодруулбал, өнгөрсөн удаагийн Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Путин, Ши Жиньпин нар цөмийн хамтын ажиллагаагаа алхам ахиулахаар тохиролцсон.
Үүний дагуу Оросын цөмийн энергийн тэргүүлэх албаныхан Хятадын талд цөмийн тогоонуудыг хурдан хугацаанд барьж босгоход туслахаар болжээ. Ингэснээр задрах материалыг илүү хурдан үйлдвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Хэдийгээр Бээжин хамтын ажиллагааны гэрээгээ иргэний зориулалттай гэж мэтгэж байгаа ч мэргэжилтнүүд үүнийг цөмийн цэнэгт хошууны нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж үзжээ. Тухайлбал, "Хятад улс Оросоос нийлүүлж буй түлшийг ашиглан шинээр байгуулах реакторуудынхаа тусламжтайгаар плутонийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлэх техникийн боломжтой" гэж Корда мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад цөмийн зэвсгээ эрс сайжруулснаар, Тайвань эсвэл маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд давуу байр суурьтай болох юм. Хятад улс нь Тайванийг өөртөө эргэн нэгтгэхийн тулд цэрэг ашиглахаас буцахгүй гэх байр суурийг хоёр талын хооронд зөрчил хурцдах үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай хэдэн арлуудын асуудлаас болж хөрш орнуудтайгаа үе үе зөрчилдөж, нөхцөл байдал хурцаддаг.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE
зочин 2023-04-28 202.9.46.114
НАТО Европд зочилж эвсэл бүлэглэл үүсгэж Оросод заналхийлэн дайны голомтыг бадраасан Зүүн хойт азид Тайвани Япон Өмнөд Солонгос Филипин өндийж зэвсгээр хөөцөлдөн АНУтай эвсэн эзэн суух санаархал уу Дайн хүсэх юм биш ,,
Зочин 2023-04-28 202.55.191.194
АНУ ч хулчгар юм даа, Монгол өнөөдөр АНУ шиг чадамжтай байсан бол Орос, хятад хоёрыг нийлүүлж байгаад арчаад хаячихсан байгаа
Зочин 2023-04-28 203.98.77.101
Юун ч зоргоороо дураараа усан тэнэг вэ чи кккк. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг. Зөвхөн нэг талын мэдээлэлд тархиа угаалгаад яваад байх юм. Ер нь цаашдаа олон асуудлууд гарах байх. Чамайг энд чарлаад бахирч байхад ганц хилээ хаахад Монгол дуусаа шүү дээ. Юун ч том том бүлт үсэрдэг юм. АУКУС (AUKUS, A-Australia, UK, US) буюу Австрали, Англи, Америкийн хамтарсан Энэтхэг, Номхон далайд НАТО шиг эвсэл байгуулж байгаагийн эсрэг Хятад улсын авч буй хариу арга хэмжээ юм.
Зочин 2023-04-28 202.55.191.194
золбин хятадуудыг АНУ л өдий зэрэгтэй болгосон хүсвэл буцаагаад шавар тагзанд нь аваачаад өгөх байлгүй дээ
Зочин 2023-04-28 203.98.77.101
Өргөн хүрээнд харвал өнөөгийн ОХУ, Украины асуудалд Оросыг буруутгаж дэлхий даяараа харж байгаа ч цаад санаа нь АНУ-ын дэлхийд жанжлах бодлогын эсрэг ОХУ-ын л тэмцэл, үндсэндээ Европын холбоо, НАТО-оор дамжуулан Украинаар туг тахиж байгаа л асуудал. Мэдээж дайнд хэн ч дургүй, геополитик, цэрэг зэвсгийн хүчээр асуудлыг шийдэх гэсэн нэг хувилбар. Нөгөө хувилбар нь эдийн засаг, хөрөнгө мөнгөний бодлого. Одоо ам.долларын жанжлах бодлого ч аажимдаа суларна. Товчхондоо аюулыг Ази руу оруулж байна.
Зочин 2023-04-28 203.98.77.101
Ази дахь золиос нь Тайвань болох эрсдэлтэй. Хэрвээ үнэхээр дайныг хүсдэггүй л юм бол илүү ухаалаг, өргөн харж бодох хэрэгтэй. Аль алинд нь сайн муу юм бий… Тэрүүгээр яваа гайг энүүгээр бүү дууд гэдгийг санаж дотроо бодолтой, дороо суурьтай бай, саранд хуцдаг нохой шиг тэнэг тэнэг юм бичиж ярихаа болих хэрэгтэй. Цаг хугацаагаа мэдрэх хэрэгтэй. 2 том гүрний дунд байж дааганаасаа бус даравгараасаа болох вий дээ монголчууд аа…
Иргэн 2023-04-28 192.82.75.225
яг зөв хэллээ одоо цагийн хэдэн англи үг цээжилсэн хүн сүг болсон залуус өөрийгөө хэн бэ гэдгээ ч мэдэхээ больж энэ 2 их аварга гүрэн юу хийхийг бид таашгүй
Зочин 2023-04-28 202.55.191.194
гөлөг шаачихсан сүгнүүд гэж чамайг хэлэх байхдаа аварга гүрэн гэчихжээ чаавас,
Иргэн 2023-04-28 192.82.75.225
өөр юу гэхийм усан тэнэгээ
лхагва очир 2023-04-28 66.181.161.153
усан тэнэг минь хулчгардаабиш тооцож үзээд чадахгүй учраас яаж ч чадаргүй байна. бүр умард солонгосыг ч афаннастаныг ч яаж ч чадахгүй байгааг дэлхий харж байна шүү дээ
Бат 2023-04-28 66.181.190.164
АМЕРК НАТО 34 Улс ганц Оросийг дийлэхгүй байгааг Дэлхий харж байна малаа
Мон 2023-04-28 202.126.90.30
Оросын акурк минь хөлдүү Иваныдаа очиж амьдраач
Бат 2023-04-28 66.181.190.164
Амерк НАТО шээд 35 –Орон ганц Оросийг дийлэхгүй байгааг Дэлхий харж байна малаа