Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар Солонгосын лигт сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар Солонгосын лигт сонгогдлоо

Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар Солонгосын лигт сонгогдлоо

KOVO буюу Солонгосын воллейболын холбооны драфтын үйл ажиллагааны сүүлийн өдөр өнөөдөр/2023.04.27/ тохиож, багууд сонголтоо хийлээ. Энэ жил Азиас Япон, Монгол, Тайвань, Хонк Конг, Тайланд, Филиппин, Индонези, Вьетнам, Малайз, Мьянмар зэрэг арван улсын тамирчид драфтад нэрээ өгөх боломжтой байсан бөгөөд Монгол Улсаас Т.Хангал, Б. Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар өөрсдийгөө шалгуулахаар Чэжүг зорьсон юм.

Тэгвэл гурван өдөр сонгон шалгаруулалт, бэлтгэлд хамрагдсаны эцэст өнөөдөр лигийн долоон баг тус бүр нэг тамирчин сонгов. Драфтын тэргүүн сонголтоор "Samsung Fire Blue Fangs" баг Монголын Ж.Энх-Эрдэнийг сонгосон бол дөрөв дэх сонголтоор "Аnsаn Okman" баг Монголын Б.Баярсайхан нарыг тус тус сонгожээ. Дээрх хоёр тамирчин хоёулаа Солонгос хэлтэй байсан нь давуу тал болсон аж.

Мөн Япон, Филиппин, Тайланд, Тайванийн тамирчид сонгогдож чаджээ.

Солонгосын лигт сонгогдож чадвал жилийн 100 мянган ам.долларын гэрээ үзэглэх боломжтой. Мөн дээрээс нь багийн амжилтаас шалтгаалан 5-10 мянган ам.долларын урамшуулал, баг ялах бүр 500 ам.доллар хүртэхээс гадна тамирчдын гэр бүлийн аялалын зардлыг даадаг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж