Сошиал платформууд дээр төгрөгөөр зар сурталчилгаа байршуулах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Сошиал платформууд дээр төгрөгөөр зар сурталчилгаа байршуулах боломжтой боллоо

Сошиал платформууд дээр төгрөгөөр зар сурталчилгаа байршуулах боломжтой боллоо

Meta компанийн албан ёсны борлуулалтын хамтрагч Entravision компанийн “Hello Mongolia” нээлтийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр MPM хүлээн авалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэд бизнес эрхлэгчдэд үйлчилгээгээ танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор “Hello Mongolia” арга хэмжээг зохион байгуулж нийт 300-аад бизнес эрхлэгч, маркетинг борлуулалтын мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогийг дэлгэрэнгүй танилцуулахын сацуу дижитал маркетинг, зар сурталчилгааны стратегийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, нэтворкинг хийн нэг өдрийг өнгөрүүллээ. Entravision компани Монголын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлснээр бизнес эрхлэгчид болон зар сурталчилгааны агентлагууд Meta компанийн олон нийтийн сүлжээн дэх палтформууд болох Facebook, Instagram, Whatsapp зэрэг аппууд дээр зар сурталчилгаагаа ам.доллараар бус төгрөгөөр байршуулах боломж нээгдэж байгаа юм.

Сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд

Арга хэмжээнд Entravision компанийн Ази, Номхон Далайн бүс нутгийн ерөнхийлөгч Питер-Жан де Кроон, Meta компанийн Ази Номон Далайн бүсийн хөгжиж буй зах зээл хариуцсан түнш Жонни Жохансон зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьсан.

Мөн Тэнгэр Телевизийн гүйцэтгэх захирал А. Ундрал, Таван Богд Группийн Маркетинг хариуцсан захирал Ж.Оюунчимэг, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг зэрэг зочид уригдан “Дижитал эрин үеийн маркетинг” сэдэвт сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд сошиал медиа платформууд дээрх зар сурталчилгаа нь дижитал маркетингийн чухал хэрэгсэл болоод буйг онцлов.

Ирээдүйн боломжууд

Арга хэмжээгээр бизнес эрхлэгчид Монгол улс дахь албан ёсны ASP буюу Authorized Sales Partner-тай хамтран ажиллахын давуу талуудын талаар ойлголт авсан бөгөөд арга хэмжээний төгсгөлд нэтворкинг үйл ажиллагаа болж олон хамтын ажиллагааны суурь тавигдсан.

Entravision компанийн тухай

Дэлхийд тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн компани Entravision нь өргөн хэрэглэгддэг платформуудыг төлөөлөн Аж ахуйн нэгж болон хэрэглэгчдийн дунд гүүр болон ажилладаг бөгөөд Meta Platforms компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллаж байгаа.

Entravision’s Hello Mongolia Event was a success

Ulaanbaatar, Mongolia – April 26, 2023, Entravision organized the "Hello Mongolia" event to introduce their services to business owners and expand cooperation. More than 250 entrepreneurs and marketing and sales professionals attended the event, spending a productive day learning new information about the effective implementation of digital marketing, advertising strategies, conducting discussions, and networking.

The event featured presentations and discussions, including representatives from Entravision, such as Pieter-Jan de Kroon, APAC President, and Johnny Johansson, Reseller Partner of APAC Emerging Markets of Meta. The guests, A. Undral, CEO of TenGer TV, J. Oyunchimeg, CMO of Tavan Bogd Group, O. Ganzorig, Chairman of the Board of Mandal Financial Group, had an exciting discussion on the topic of "Marketing in the Digital Era." They emphasized that advertising on social media platforms is an integral part of digital marketing, and it has become a tool for businesses to increase their online presence.

The event provided business owners with an opportunity to understand the advantages of working with an official ASP or Authorized Sales Partner in Mongolia. Entravision has become an Authorized Sales Partner of Meta, and they act as a bridge between brands and consumers on behalf of widely used platforms and publications. The networking activity laid the foundation for many collaborations and future opportunities.

About Entravision:

Entravision is a leading global advertising company that connects brands and consumers through widely used digital platforms. As an Authorized Sales Partner of Meta, Entravision is committed to expanding cooperation with business owners in Mongolia and providing them with effective digital marketing solutions.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж