Ид шидийн орныхон Непалд 150 хүүхдэд хөгжлийн төв нээлээ

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Ид шидийн орныхон Непалд 150 хүүхдэд хөгжлийн төв нээлээ

Ид шидийн орныхон Непалд 150 хүүхдэд хөгжлийн төв нээлээ

Ид шидийн орны нэрэмжит “MagicMongolia” хөгжлийн төвийг Непалын газар хөдлөлтөд нурсан тосгонд барьж өгөх ажлыг “Ид шидийн орон”-ы залуус эхлүүллээ. Энэхүү хөгжлийн төвийг нээж, тохижуулах, бүх хүүхдийн хичээлийн хэрэгслийг авч өгөх ажлыг хийж байгаа аж.

2015 онд болсон газар хөдлөлтийн улмаас 10 мянган хүн нас барж, 20 мянга орчим сургууль, цэцэрлэг, байшин нуржээ. Сургуулиа алдсанаас хойш 7 жил сургуульгүй контейнерт 150 хүүхэд суралцаж байна.

“Ид шидийн орон”-ыг санаачлагч Ч.Ганжавхлан:

-Монгол ядуу нь үнэн. Гэхдээ сэтгэлгээ хандлагаараа ядуурч болохгүй, дандаа авдаг,  авах ёстой гэдэг сэтгэхүйнээсээ салах ёстой. Непалын төрийн бус байгууллагатай ажил хэрэгч уулзалт хийсэн. Энд ирээд хагас сар орчим явахдаа эндхийн бага насны хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, сургууль завсардалт, хоол тэжээлийн дутагдал, орчны бохирдол гэх мэт үнэхээр хэцүү зүйл олныг харлаа. Тэгээд боловсрол хамгийн чухал гэж үзээд гэр бүлээрээ олон жил тосгоны хүүхдүүдэд тэтгэлэг өгч байгаа гэр бүлийн “Indrabahadar Memorial Foundation” хүүхдийн сан, ТББ-тай уулзсан. Санхүүгээс болоод огт сургуульд явах боломжгүй байгаа мэрийлттэй хэдэн Непал хүүхэд дааж аван, жил жилээр сургалтын төлбөрийг нь тэтгэлэг хэлбэрээр шийдэж явахаар болов. Эхний хүүхдийг “Jack’s Coffee”-оосоо шийдэхээр болтол манай аяллын багийн гишүүд ч гэсэн хүүхэд дааж авахаар боллоо. Энэ дэлхийд Монгол, Непал, Орос, Хятад хүүхэд гэж байхгүй хүүхэд л гэж байгаа. Энэ ажил өргөжөөд сайн төсөл болбол дандаа л албатай мэт гадаадаас гуйж суудаг гэх Монголчуудыг арай өөрөөр хардаг болж эхлэх болов уу. Захын хорооллын орон гэргүй бүс дүүргээр багаараа явж нийгмийн, сайн дурын ажил хийнэ.

Эх сурвалж: Ид шидийн орон ТББ

Зураг: “Ganjavhklan Chadraabal” фэйсбүүк хуудсаас авав.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж