“Шүүр” ажиллагаагаар Б.Цогтгэрэлийг халахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

“Шүүр” ажиллагаагаар Б.Цогтгэрэлийг халахыг шаардав

“Шүүр” ажиллагаагаар Б.Цогтгэрэлийг халахыг шаардав

Төрийн ажил хийхээсээ цахим орчинд идэвхтэй жиргэж, цагийг нөхцөөдөг шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэлийг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлд томилсон нь буруу, чөлөөлөх шаардлагатай гэж Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа мэдэгдээд байна.

Энэ талаар тэрбээр “Б.Цогтгэрэл гэдэг хүн төмөр замтай ямар ч хамааралгүй. Өмнө нь Зам тээврийн дэд сайд байхдаа "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Үе, үеийн Зам тээврийн дэд сайд нар энэ албыг хашдаг. Одоо энэ хүн төмөр замд хамааралгүй. Гэтэл асуудал шийдүүлэхээр төмөр замд хамааралгүй хүнийг оруулаад ирсэн. Энэ хүн яагаад ийшээ зүүгдээд байна вэ гэхээр ард нь ашиг сонирхол байна.  Ямар ашиг сонирхол байна вэ, энийг шийдэж өг, чөлөөлж өгөөч гээд Засгийн газар болоод Зам тээврийн хөгжлийн яаманд олон удаа асуудлыг тавьсан ч шийдэж өгөхгүй өнөөдрийг хүргэлээ” гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөхөөр ажилладаг Б.Цогтгэрэлийн хувьд Засгийн газраас зарласан “Шүүр” ажиллагааны хүрээнд тэтгэврийн өвгөчүүлийг явуулах хэрэгтэй гэж сошиалд жиргэснээр "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлүүлсэн бол "Оюутолгой"-н Монголын талыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ гарган, явсан.

Тэгвэл энэ удаад Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс Б.Цогтгэрэлийг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шүүрдэхийг шаардаад байна.

Уг нь тус холбооны зүгээс энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан ч  мөн хариу ирүүлээгүй өнөөдрийг хүргэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж